Чимпанзе нар дохио зангаагаар ойлголцдог

Чимпанзе нар дохио зангаагаар ойлголцдог

Чимпанзе нар дохио зангаагаар ойлголцдог

Хүмүүсийн нэгэн адил шимпанзе нар хоорондоо дохио зангаа, нүүрний хувирал зэргээр харилцдаг болохыг судлаачид тогтоожээ. Сент Эндрюсийн их сургуулийн профессор Кэт Хобайтер "BBC" агентлагт энэ талаар ярихдаа, "Шимпанзе нар хүмүүс нүүр тулсан ярилцлага хийдэг шиг нэг нэгэнтэйгээ ярилцдаг. Тэд гарын хөдөлгөөн, нүүрний хувирлаараа мэдээлэл солилцдог болохыг бид сүүлийн жилүүдэд ажиглалт хийсний үндсэн дээр мэдэж авлаа. Хүмүүс нэгнийхээ яриаг голоос нь тасалдаг шиг шимпанзе нар мөн адил яриа тасалж орж ирдэг" гэжээ.

Хэрэв энэхүү сонирхолтой судалгааг бүрэн уншихыг хүсвэл "Current Biology" сэтгүүлд нийтлэгдсэн.

Приматуудын харилцааг судалдаг профессор Хобайтер " Хүмүүс нэг үгнээс нөгөө үг рүү шилжиж ярихдаа дунджаар 200 миллисекунд зарцуулдаг гэх судалгаа бий. Жишээ нь, япон хүмүүс үгнээс үгний хооронд долоон миллескундэд шилждэг бол Дани хэлээр ярьдаг хүмүүс 470 миллисекунд зарцуулдаг. Шимпанзе нарын хувьд дохио зангаагаар ярилцдаг тул бидний үгнээс үг хооронд биш үйлдэл, хувирлаар хоорондох миллисекундыг тооцдог. Тиймээс бүх шимпанзе харилцан адилгүй" гэжээ. Профессор Хобайтер болон түүний хамтрагчид сүүлийн жилүүдэд зэрлэг шимпанзегийн мянга гаруй харилцан яриаг судалсан байна.

Тэрбээр "Шимпанзе болон хүний харилцан ярианы хугацаа их ойрхон байсан нь гайхалтай. Судалгааны үеэр нэг шимпанзе нь бүрэн мэдээлэл өгч дуусахад нөгөө шимпанзе нь 1600 миллисекундэд хариулсан байдаг. Эдгээр амьтадын амьдрах нөхцөл байдлаас шалтгаалан зан чанар, үзэл бодлоо өргөн цар хүрээтэй тайлбарлаж чаддаг. Заримдаа бие биеийнхээ яриаг тасалсан үед дургүйцлээ илэрхийлж 4600 миллесекундын дараа яриагаа үргэлжлүүлсэн тохиолдол ч бий" гэж тайлбарлажээ.  Харилцааны хувьслын гарал үүслийг судлах ажлын хүрээнд судлаачид Уганда, Танзанийн ойд зэрлэг шимпанзегийн таван бүлгэмийн зан байдлыг ажиглаж, бүртгэжээ.

Судлаачид нийт 250 гаруй амьтны 8000 гаруй дохио зангааг бүртгэж, орчуулсан байна.

Гэгээн Эндрюсийн их сургуулийн ахлах судлаач, доктор Гал Бадихи дохио зангаа нь шимпанзег зөрчилдөөнөөс зайлсхийж, бие биетэйгээ ойлголцох боломжийг олгодог гэж тайлбарлав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

CarrieSalinas 1 минутын өмнө 95.182.125.153

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2740332

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.55.191.194

ЧИМПАНЗЕ ГЭЖ ДОХИО ЗАНГААГААР ОЙЛГОЛЦДОГ ШИНЭ ТӨРӨЛ ЗҮЙЛ Л ГЭЖ ОЙЛГОХ ГЭЖ БАЙНА ШТЭЭ

Avatar

LisaLarson 3 цагийн өмнө 92.119.193.160

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2740332

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.185.141

Харилцан ойлголцож, учир зүйгээ олохдоо монголчуудаас арай дээр, МАН,АН хоёроос хамаагүй илүү сайн гэсэн дүгнэлтийг хийсэн байгаа даа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж