Өөрөөр хэлбэл, Ч.Номин сайд соёлоос гадна спорт, аялал жуулчлал, залуучуудын асуудлыг хариуцаж ажиллах болсон.
Засгийн газраас 2020 онд Соёлын яамыг шинээр байгуулж, 11 нэгж, долоон газар, 78 албан хаагчтай байхаар баталсан. Шинэ яам Боловсрол, шинжлэх ухааны яамны байрнаас өрх тусгаарлаж, хуучнаар Лаос улсын Элчин сайдын яам байрлаж байсан байранд төвхнөсөн. Гэвч одоогийн байрандаа албан хаагчид нь багтахгүй дэргэдэх барилгадаа оффис түрээсэлдэг аж. Шинэ бүтцээрээ ажиллахын тулд одоогийн албан хаагчдаа цомхотгож, байраа томруулах асуудал хөндөгдөнө.
Тус яамнаас шинэ бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаараа хараахан батлаагүй байгаа юм.
Шинэ яам Соёлын төв өргөөний В корпусыг тэр чигт нь түрээслэх эсэх асуудал ч яригдаж байгаа гэнэ. Бүтцийн хувьд одоогийн 78 албан хаагч дээр аялал жуулчлал, спорт, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтнүүд нэмэгдэж, орон тоо нь 100 давах нь тодорхой.
Дэд сайдаар П.Баттөр, Төрийн нарийн бичгийн даргаар Ч.Цэвэгдорж, сайдын ахлах зөвлөхөөр С.Оюунбилэг, Стратеги, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар А.Даваажаргал, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар Ч.Энх-Амгалан, Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Д.Наранцэцэг, Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Б.Сэргэлэн, Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар Ж.Отгонбат, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар Д.Түмэндэмбэрэл, Салбарын хяналтын газрын даргаар Д.Ренчиндорж нар ажиллаж байгаа юм.
Холбоотой мэдээ