Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар өнөөдөр/2024.07.22/ мэдээлэл хийлээ.
Шадар сайд С.Амарсайхан:
-Отор нүүдлээр яваа мал сүрэг элдэв өвчин тараахгүй байх тал дээр мал эмнэлгийнхэн сайн анхаарна. Мал сүргээ эрүүл байлгах, халдварт өвчнөөс сэргийлэх тал дээр сайн анхаараарай. Зарим аймаг, орон нутгуудад мал эмнэлгийн шугамаар хавраас хойш вакцин хийсэн. Вакцины нөөц бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх асуудал дээр Хөдөө аж ахуйн яам, холбогдох байгууллагууд ажиллана. Ургац хураалтад ажиллах хүн хүч, техник, түлээ түлшний асуудал, ямар нэгэн хорогдол байхгүй байх тал дээр аймаг тус бүр анхаараарай. Ургац хураалт дээр гарч болзошгүй эрсдэл дээр төлөвлөгөө гаргана шүү. Аймаг орон нутгууд ургацын болон хүнсний ногоо хадгалах агуулах саваа бэлтгэнэ шүү.
Аймаг сумдын халаалт, дулаан, цахилгааны хангамжийн бэлтгэл ажлыг хангана. Эрчим хүчний эх үүсвэл асуудалтай хэвээр байгаа. Тохиргоо хийх, импортоор авах зэрэг асуудал бий. Цаашдаа ямар нэгэн байдлаар эрчим хүчний салбарын үйл ажиллагааг доголдуулахгүй байх нь чухал. Шугам сүлжээний шинэчлэл, их засвар болон урсгал засварыг тогтоосон хугацаанд нь хийх шаардлага бий. Иргэдэд төвөггүй, богино хугацаанд хийх ёстой.
Сургууль, цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн засварын ажлууд хийж байгаа. Хичээл ороход будаг үнэртдэг, хатаагүй байдаг. Ийм хортой нөхцөл байдал үүсгэхгүй. Чанар, стандарт хангаагүй завсар хийж болохгүй.
Аль өвөлжилтийн бэлтгэл муутай баг, суман дээр өвөлжилт хүндэрч байна. Хөрөнгө мөнгийг хангалттай тавих ёстой юм байна гэдгийг бид өнгөрсөн өвөл хангалттай харсан. Засгийн газраас 50-60 тэрбум төгрөг зарцуулсан. Унаагүй байсан нутгуудад унааг нь шийдэж өгсөн. Машин техник хүрэлцээгүй гэдэг асуудал харьцангуй гайгүй болсон гэж бодож байна. Аймгийн засаг дарга нар өөрсдөө хяналт тавь. Долоо хоног бүр цахимаар тайлангаа ирүүл. Цөөнгүй өдөр наадаж, найрлалаа. Одоо ажилдаа орох цаг болсон" гэв.
Холбоотой мэдээ