Киану Ривз: Винона бид хоёр 30 жилийн өмнө гэрлэсэн

Хуучирсан мэдээ: 2024.07.22-нд нийтлэгдсэн

Киану Ривз: Винона бид хоёр 30 жилийн өмнө гэрлэсэн

Киану Ривз: Винона бид хоёр 30 жилийн өмнө гэрлэсэн

Алдарт жүжигчин Киану Ривз саяхан өгсөн ярилцлагадаа "Винона бид хоёр бараг 30 жилийн өмнө бурхны өмнө гэрлэлтийн тангараг өргөсөн" гэж хэлжээ. Тодруулбал, Ривз болон жүжигчин Винона Райдер нар "Dracula" киноны зураг авалтын үеэр гэрлэлтийн тангараг өргөсөн байна. Тухайн үед номлогчийн дүрд тоглох хүн байгаагүй учир жинхэнэ номлогчийг хуримын хэсэгт оруулжээ. Ривз болон Райдер нар хэд хэдэн кинонд хамт тоглосон бөгөөд нэгнээ үргэлж магтдаг. Ривзийн хувьд хамтрагч Райдераа шохоорхож байсан гэдгээ нуугаагүй бөгөөд "Бид хоёр кинонд тоглож байсан ч бодит номлогчоор адислуулсан учир бурхны өмнө гэрлэсэн хосууд болсон" гэв. Гэхдээ Ривз, Райдер нар тус тусдаа амьдралтай бөгөөд "Dracula" киноны үеэр гэрлэсэн явдлаа хөгжилтэй дурсамж хэмээн ярьжээ.

Эх сурвалж: IGV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж