"Victorious" цувралын Бек сүй тавьжээ

Хуучирсан мэдээ: 2024.07.22-нд нийтлэгдсэн

"Victorious" цувралын Бек сүй тавьжээ

"Victorious" цувралын Бек сүй тавьжээ

"Victorious" цувралын Бек өсвөр насны охидод хэдийнээ танигдсан. Түүний жинхэнэ нэр Аван Жогиа бөгөөд алдарт дуучин Хэлситэй сүй тавьжээ. Өнгөрсөн жилийн зун хосууд Испанийн нэгэн далай эрэг дээр амарч байна гэх зураг цахим орчинд цацагдсан байдаг. Тэр цагаас хойш Хелси болон Аван нар үерхэж байгаа гэх цуу яриа гарсан бөгөөд тухайн оны аравдугаар сард Хэлси инстаграм хуудсаараа дамжуулан цуурхал үнэн болхийг баталжээ.

Дуучин Хэлсигийн хувьд 2019  оноос 2023 оны дөрөвдүгээр сар хүртэл продюсер Алев Айдинтай үерхэж байсан бөгөөд тэд нэг хүүхэдтэй юм. Гэсэн хэдий ч харилцаа нь төгсгөл болсон байдаг. Хэлси өвөрмөц хоолой, хөөрхөн төрхөөрөө олонд хэдийнээ танигдсан дуучин бөгөөд түүний "Him and I" дуу хамгийн алдартай нь билээ. Хелси өөрийгөө хайр дурлалын тал дээр азгүй гэдэг ч Аван Жогиатай богино хугацаанд үерхэж, сүй тавьснаар аз жаргалтай хайрын түүх бүтээх болно гэж шүтэн бишрэгчид нь үзэж буй.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж