Афины олимпоос хойш найдвар алдаагүй жүдогийн тамирчид Парисыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2024.07.22-нд нийтлэгдсэн

Парисын олимп-2024

Афины олимпоос хойш найдвар алдаагүй жүдогийн тамирчид Парисыг зорилоо

Афины олимпоос хойш найдвар алдаагүй жүдогийн тамирчид Парисыг зорилоо

Парисын олимпод өрсөлдөх Монголын жүдогийн баг тамирчид өнөөдөр/2024.07.22/ эх орноосоо мордлоо. Ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарын удирдлаган дор дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа, эмч Масатоши Нишикидо нар болон дараах тамирчид багтжээ.

Парисын олимпийн жүдогийн тэмцээн долдугаар сарын 27-ны өдөр эхлэх хуваарьтай.

Эмэгтэй
  • -48 кгд Б.Баасанхүү
  • -52 кгд Л.Сосорбарам
  • -57кгд Л.Энхрийлэн
  • -78кг О.Хүслэн
  • +78кгд А.Адьяасүрэн
Эрэгтэй
  • -60кг Э.Ариунболд
  • -66кгд Ё. Басхүү
  • -73 кгд Б.Эрдэнэбаяр
  • -100кг Б.Гончигсүрэн
  • +100 кг О.Цэцэнцэнгэл
Олимпийн наадмын холимог багийн аварга шалгаруулах тэмцээнд мөн Монголын баг өрсөлдөнө.
Жүдо бол Монгол Улсын олимпийн найдвар. 2004 оны Афины олимпоос Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртсэнээс хойш өдийг хүртэл олимпийн медалийн буухиа тасраагүй. 2008 онд Н.Түвшинбаяр алтан медаль, 2012 онд Н.Түвшинбаяр мөнгөн медаль, С.Ням-Очир хүрэл медаль, 2016 онд Д.Сумъяа мөнгөн медаль, 2021 онд Саид Моллаей мөнгөн медаль, М.Уранцэцэг хүрэл медаль, Ц.Цогтбаатар хүрэл медаль тус тус хүртээд байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж