Жо Байден ерөнхийлөгчид нэр дэвшихгүй

Хуучирсан мэдээ: 2024.07.22-нд нийтлэгдсэн

Жо Байден ерөнхийлөгчид нэр дэвшихгүй

Жо Байден ерөнхийлөгчид нэр дэвшихгүй

"CNN” агентлагийн зохион байгуулсан Цагаан ордны төлөөх өрсөлдөөний анхдугаар мэтгэлцээнд хангалттай сайн чадвараа батлаагүй Жо Байден цаашид сонгуульд өрсөлдөхгүй, нэрээ татах болжээ. Тодорхой тайлбар өгөөгүй ч тэрбээр " Энэ шийдвэр намын болон улс орны эрх ашигт нийцнэ гэж бодож байна. Би ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэлгүй, бүрэн эрхийнхээ үлдсэн хугацаанд өөрийн бүх эрч хүчийг төвлөрүүлэн ажиллахаар шийдлээ" гэж мэдэгдсэн байна.

Өдгөө 81 настай Байден эсэргүүцэлтэй тулгарсан ч хамаагүй сонгуульд өрсөлдөхөө амлаж байсан. Гэсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд дэд ерөнхийлөгч байсан 58 настай Камала Харрист боломж олгохоор шийджээ. Трампийн хувьд Бүгд Найрамдах намаас албан ёсоор нэр дэвшихээ намын чуулган дээр мэдэгдсэн. Харин Байден Ардчилсан намын чуулган болохоос нэг сарын өмнө нэрээ татлаа. Камала Харрис ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсондоо баяртай байгаа, хичээнэ гэдгээ илэрхийлсэн бөгөөд АНУ-ыг шинэ үед хөтлөнө гэжээ.

Сонирхуулахад, Жо Байден өнгөрсөн долоо хоногт "Covid-19”-ийн халдвар авсан. Мөн өндөр настай болж байгаа тэрбээр Зеленскийн нэрийг Путин хэмээн андуурсан. Энэ мэтчилэн асуудлууд гарч байсан тул Ардчилсан Намын гол хүмүүс, хандивлагчид сонгуулийн сунгаанаас Байденг нэрээ татаж, илүү залуу, эрч хүчтэй хүнд нэрээ дэвшүүлэх боломж олгохыг түүнд уриалж эхэлсэн юм.

 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж