Парисын олимпийг онцгой болгож буй 6 зүйлс

Парисын олимп-2024

Парисын олимпийг онцгой болгож буй 6 зүйлс

Парисын олимпийг онцгой болгож буй 6 зүйлс

Зуны 33 дахь олимпийн наадам Парис хотноо нээлтээ хийхэд дөрөвхөн өдрийн хугацаа үлдлээ. Энэ удаагийн наадамд 206 улсын арван мянга гаруй тамирчид 32 спортын 329 багц медалийн төлөө өрсөлдөх болно. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том спортын наадам эхлэх гэж буйтай холбогдуулан Парисын олимпийг онцгой болгож буй зургаан зүйлсийг танилцуулж байна.

1.ПАРИСЫН ОЛИМПИЙН БЭЛГЭ ТЭМДЭГ

Парисын олимпийн бэлгэ тэмдгийг 2019 онд анх олон нийтэд танилцуулсан. Тус бэлгэ тэмдэг нь гурван зүйлийг илэрхийлж буй. Тодруулбал, спорт, олимп, Франц гурав. Алтан медаль нь спортыг, галын дөл нь олимпийн наадмыг, Марианна нь Францыг тус тус төлөөлдөг. Марианна бол Францын урлаг, соёлын гол төлөөлөл аж.

1900 оны Парисын олимпийн наадмаас эхлэн эмэгтэйчүүдийг олимпийн наадамд оролцохыг зөвшөөрсөн учир бэлгэ тэмдэг нь эмэгтэй хүнийг дүрсэлдэг гэнэ. Мөн анх удаагаа олимп болон паралимпийн бэлгэ тэмдэг нь адилхан аж. Энэ нь эрх тэгш, ялгаварлал үгүй гэдгийг харуулж буй хэлбэр гэжээ.

2. ПАРИСЫН ОЛИМПИЙН НЭЭЛТ

Парисын олимпийн нээлт өмнөх наадмууд шиг биш. Парис хот уламжлалт сэтгэхүйг эвдэлж, цэнгэлдэхэд бус гол дээр нээлтийн арга хэмжээг зохион байгуулна. Долдугаар сарын 26-ны өдөр Парисын олимпийн нээлт Эйффелийн цамхагийн доор, Парисын хотын голоор, Сена мөрний эрэг дээр болох бөгөөд олон мянган тамирчид завин дээр суух гэнэ.

3. МЕДАЛИЙН ЗАГВАР

Парисын олимп болон паралимпийн медалиуд нь алдарт Эйфеллийн цамхагийн төмрийн хэлтэрхийг агуулжээ. Тус медалийн диаметр нь 85 мм, зузаан нь 9.2 мм. Алтан медалийн жин нь 529 грамм, мөнгөн медалийн жин нь 525 грамм, хүрэл медалийн жин нь 455 грамм. Медаль нь Франц улсыг утга төгс илэрхийлсэн гэж үзжээ.

4. ОЛИМПИЙН БАМБАРЫН ЗАГВАР

Парисын олимпийн галт бамбарын загварыг 2023 онд танилцуулсан. Францын дизайнер Маттью Леханнер бамбарын загварыг зохион бүтээжээ. Тэрбээр бүтээлдээ гурван зүйлийг тусгасан нь эрх тэгш байдал, ус, энх тайван гэнэ. Бамбарын загвар нь хэвтээ, босоо аль аль чиглэлдээ төгс тэгш хэмтэй байгаа нь эрх тэгш байдлыг, долгионууд нь усыг, бөөрөнхий шугамууд, гөлгөр муруй хэлбэр нь энх тайвныг тус тус илтгэжээ.

5. АЛБАН ЁСНЫ МАСКОТ

Фриж нь Парисын олимпийн албан ёсны маскот. Фриж бол франц малгайны нэг хэлбэр юм. Францын босогчид тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон энэ малгайг дэлгэрүүлсэн түүхтэй. Фриж нь спортоор дамжуулан хувьсгалыг илэрхийлж буй.

6. ПИКТОГРАММ

Пиктограмм гэдгийг анх 1964 оны Токиогийн олимпод танилцуулсан. Пиктограммын анхны загвар нь 1992 он хүртэл өөрчлөгдөөгүй түүхтэй. Одоо бол олимп бүрийн пикторграмм өөр, өөр. Парисын олимп болон паралимпод зориулж 62 пиктограммыг бүтээсэн бөгөөд пиктограмм бүр нь дан ганц тухайн спортыг гэлтгүй үнэ цэн, бахархлыг шингээжээ.

Пиктограмм бүр нь бахархлын бэлгэ тэмдэг болох ёстой. Тэр ч утгаараа тамирчид, фэнүүдийн хувцас, хэрэглэлийн нэг хэсэг байхаар загварчилжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AmandaBjugan 1 цагийн өмнө 95.182.124.23

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2740084

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж