"Би нөхрийнхөө шарилыг ачаад явна гэж төсөөлсөнгүй"

"Би нөхрийнхөө шарилыг ачаад явна гэж төсөөлсөнгүй"

"Би нөхрийнхөө шарилыг ачаад явна гэж төсөөлсөнгүй"

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт үйл ажиллагаа явуулдаг "Уулс Заамар" ХХК-ийн ажилтан нас барсан гэх мэдээллийн дагуу талийгаачийн ар гэрийн төлөөлөлтэй нь холбогдож, хэргийг тодрууллаа. /Эх сурвалж овог нэрээ хэлэхийг хүсээгүй болно/


-Та бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Хань нь хэд дэх жилдээ тус компанид ажиллаж байсан бэ?

-Манай нөхөр уул уурхайн "Уулс Заамар" ХХК-д 2016 оноос хойш найм дахь жилдээ ажиллаж байсан. Гэтэл 2024 оны долдугаар сарын 20-ны өдөр 14.00-16.00 цагийн хооронд нөхөр маань ажил дээрээ харамсалтайгаар нас барлаа. Гэвч байгууллагаас ар гэрийнхэнд нь энэ талаар огт мэдэгдээгүй. Би нэг найз руу нь утсаар ярихад "Чамд юу болсныг хэлж чадахгүй байна" гэсэн. Тэгээд би тус компанийн хүний нөөцийн мэргэжилтэн, удирдлагуудынх нь утсыг олж авч, холбогдсон ч надад юу ч хэлээгүй. Тэгсэн нэг танихгүй дугаараас над руу утасдаж "Таны байгаа газар чинь очиж уулзая" гэсэн ч өнөөдрийг хүртэл ирж уулзаагүй. Сүүлд компанийн нэг эмэгтэй ажилтантай холбогдоход "Уучлаарай, тун харамсалтай байна. Нөхөр нь нас барсан байна" гэж хэлсэн.

Намайг очиход нөхрийн маань цогцсыг моргт хийсэн байсан. Багийн эмч, цагдаа нар нь дуудлагаар очсон цагаа нараа ч тодорхой хэлэхгүй байна.

Эмчийг компанийн машинаар очиж авчирсан гэсэн. Тэр эмч нь "Намайг очиход тухайн иргэний цогцос нь аль хэдийнэ хөрчихсөн байсан. Ирэхдээ өмдтэй ирсэн мөртлөө нэг мэдсэн өмдгүй болсон байсан" гэсэн. Тэгэхээр удаан хугацааны дараа эмч, цагдаагийн байгууллагад хандсан гэх хардлага байна. Бидэнд хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа, мэдээлэл өгөх боломжгүй гэсэн.

-Талийгаачийн нас барсан шалтгааныг нь огт хэлээгүй гэлээ. Нөхөр нь ямар ажил хийдэг байв?

-Нөхөр маань эксковаторын оператораар ажилладаг байсан. Бүх хэсэг нь станцаар холбогдож, энэ хэсэг рүү орж болно, болохгүйг хэлсэн заавраар нь ажилладаг. Аюулгүй байдал нь бүрэн хангагдаагүй байсан гэж хардаж байна. Хань минь ид хийж бүтээх 32 насандаа харамсалтайгаар нас барлаа. Би хоёр хүүтэй үлдэж байна. Би өнөөдөр өөрийнхөө машиндаа нөхрийнхөө шарилыг ачаад явна гэж төсөөлсөнгүй.

Гол нь албан байгууллагаас нь холбогдохгүй байгаа учраас маш их гомдолтой байна. Гүйцэтгэх захирал нь "Манай компанийг шалга шалга" гэж үл тоосон байдалтай хэлсэн.

Өмнө нь хэчнээн хүн эрүүл мэнд, амь насаараа хохирсныг хэлж мэдэхгүй. Хүн амины хэрэг гарчихаад байхад хэвийн ажиллаж л байна. Нэг өдөр хүндэтгээд үйл ажиллагаагаа түр зогсоож болно доо. Энэ компанид маш их гомдолтой байна. Хуулийн байгууллагад шалгуулна. Дотроо битүүхэн айдастай байна. Томоохон уул уурхайн компаниуд цагдаа нарыг өөрсдийн болгож, хэргээ чимээгүй дардаг гэх яриа сонссон.

-Хамт ажилладаг ажилчидтай нь уулзсан уу?

-Миний зүгээс "Аваар осол гарсан бол тэр дор нь яагаад ар гэрийнхэн рүү нь ярьж, мэдэгдээгүй юм бэ" гэж асуухаар хэн ч надад хариулт өгөхгүй байна. Зарим ажилтан нь ганцаараа таарахаараа "Бид цалингаа хасуулна. Ажлаасаа халагдана" гэж хэлсэн. Тухайн үед осол болоход дарга нар нь ажилчдаа тараагаад, станцаар "Ус, алчуур аваад ир" гэж хэсэг хугацаа болсон гэж сонссон.

Хэргийн газарт мөрдөн байцаагч, цагдаа нартай очиход тус компанийн зүгээс харамсал илэрхийлж, хүндэтгэж байгаа зүйл ч алга.

Хүн нас барчихаад байхад үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж, үл тоосон байдал гаргасан. Захирал  нь гэж хүн намайг хотод очихоор уулзана. Одоо хариуцаж байгаа хоёр ажилтандаа хариуцлага тооцно, харамсалтай байна" гэсэн. Ер нь уул уурхайн компани 14/14 хоногоор ээлжилдэг бол тус компани нь 45 хоногт нэг амардаг. Байгууллагын эмч мэргэжилтэн гэж мэргэжлийн хүн байхгүй захирлынх нь эгч нь ажилладаг гэдгийг өмнө нь нөхөр маань хэлж байсан.

"УУЛС ЗААМАР" ХХК ТУС БҮР 30 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ АЛТ ОЛБОРЛОХ 8 ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ

"Уулс Заамар" ХХК нь 1999 онд байгуулагджээ. Төв аймгийн Заамар сумд олборлолт, нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний хөрөнгө оруулалттай компани.

Тус компанийг Зундуй-Ёндонгийн Батбаатар 100 хувь эзэмшдэг бөгөөд Туул голын дэнж, Заамарын эх, Урд дэлэн, Дунд галт, Заамарын эх-2, Урд дэлэнгийн дэнж, Заамарын эх-2, Урд дэлэн гэсэн газруудад алт олборлох найман тусгай зөвшөөрөлтэй байна. Талбайн хэмжээ нь 30-366 мянган га газрыг хамарч, тус бүр 30 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл нь 2027-2037 онд дуусахаар байна.

"Уулс Заамар" ХХК-тай холбоотой хэрэг 2020 онд гарч байсан. Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны шөнө 23.00 цагийн орчим гэр бүлийн хоёр, дөрвөн настай охины хамт Төв аймгийн Хайлааст 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах "Уулс Заамар" ХХК-ийн орон нутгийн замтай нийлэх нөхөн сэргээлт хийээгүй гэрэлтүүлэггүй замаар явж байхдаа осолдон амь эрсэдсэн. Хэргийн талаар өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан ч хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй өнгөрсөн юм.

А.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
402
ХарамсалтайХарамсалтай
191
БурууБуруу
26
ХахаХаха
22
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
12
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

112 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

PatriciaWaters 2024-07-22 188.130.128.219

Харуулах боломжгүй.

Avatar

KimLee 2024-07-22 45.15.72.3

Харуулах боломжгүй.

Avatar

ColleenRoll 2024-07-22 46.8.155.126

Харуулах боломжгүй.

Avatar

AnnPenkala 2024-07-22 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyRivera 2024-07-22 46.8.16.142

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferTolbert 2024-07-22 2.59.50.229

Харуулах боломжгүй.

Avatar

KatherineCosme 2024-07-22 95.182.126.36

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHill 2024-07-22 46.8.23.208

Харуулах боломжгүй.

Avatar

Melonie 2024-07-22 46.8.156.243

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferNieves 2024-07-22 194.34.248.154

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferMinor 2024-07-22 95.182.125.217

Харуулах боломжгүй.

Avatar

EvelynEason 2024-07-22 46.8.157.206

Харуулах боломжгүй.

Avatar

StacyShute 2024-07-22 45.84.176.77

Харуулах боломжгүй.

Avatar

WendyWilliams 2024-07-22 5.183.130.60

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonSullivan 2024-07-22 188.130.219.173

Харуулах боломжгүй.

Avatar

MandyGonzalez 2024-07-22 95.182.125.188

Харуулах боломжгүй.

Avatar

JillSmith 2024-07-22 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

JamieHamilton 2024-07-22 188.130.186.125

Харуулах боломжгүй.

Avatar

PriscillaMartinez 2024-07-22 185.181.247.119

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleBright 2024-07-22 188.130.142.241

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiFlores 2024-07-22 5.183.130.225

Харуулах боломжгүй.

Avatar

JoyRivera 2024-07-22 109.248.142.201

Харуулах боломжгүй.

Avatar

MelanyGardner 2024-07-22 45.81.137.90

Харуулах боломжгүй.

Avatar

NastassiaMitchell 2024-07-22 188.130.137.202

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherBlack 2024-07-22 45.87.252.72

Харуулах боломжгүй.

Avatar

JamieReagan 2024-07-22 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-07-22 66.181.190.10

газрын баялаг ард түмнийх гэдэг, энэ хулгайч луйварчид ямар мундаг хаалт хамгаалалтай байдаг юм бэ? н**ш
нөгөө ардчлал хүний эрх гэж хуцаад байдаг байдаг новшнууд хаана байна? мөнгө өгдөггүй болохоор юм хэлэхгүй сурвалжлахгүй байна уу

Avatar

Й 2024-07-22 202.55.188.34

Шив шинэхэн УИХ-ын гишүүнд хандаад үз дээ. Одоо яахыг нь харъя.

Avatar

ReginaJackson 2024-07-22 188.130.136.75

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSavino 2024-07-22 194.32.229.181

Харуулах боломжгүй.

Avatar

SamanthaYoung 2024-07-22 46.8.16.4

Харуулах боломжгүй.

Avatar

AlexisWilliams 2024-07-22 46.8.17.180

Харуулах боломжгүй.

Avatar

JeanMoore 2024-07-22 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

CristyTorma 2024-07-22 109.248.13.70

Харуулах боломжгүй.

Avatar

DianeJones 2024-07-22 109.248.14.178

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyMercado 2024-07-22 45.90.196.223

Харуулах боломжгүй.

Avatar

CherylinRangel 2024-07-22 45.11.21.213

Харуулах боломжгүй.

Avatar

FenixBoyd 2024-07-22 194.34.248.32

Харуулах боломжгүй.

Avatar

SusanFisher 2024-07-22 188.130.142.52

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyYoung 2024-07-22 46.8.110.173

Харуулах боломжгүй.

Avatar

WendyJones 2024-07-22 45.81.136.9

Харуулах боломжгүй.

Avatar

Уншигч 2024-07-22 139.5.216.113

Энэ алт ухаж баяжигсад багтаж ядсан мөнгөө гадагшаа казинод өгөөд л явдаг юм бна лээ дээ хүүхдүүд нь гадаадад тансаглаад очсон газар болгондоо том дүүргүүдэд өөрийн орон сууцтай Арабын шeйхүүд шиг амьдардаг луйварчингууд Монголд их байдаг шүү ер нь цөөхөн хэдхэн Монголчууд минь хүн чанаргүй муу санаатай ш дээ яс юман дээрээ

Avatar

ChristyMartinez 2024-07-22 188.130.189.137

Харуулах боломжгүй.

Avatar

MonicaGiles 2024-07-22 46.8.22.75

Харуулах боломжгүй.

Avatar

PaulaStrange 2024-07-22 188.130.128.48

Харуулах боломжгүй.

Avatar

KellyLong 2024-07-22 45.86.1.159

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-07-22 66.181.181.206

Энэ ус гол бохирдуулсан байгаль орчин сүйтгэсэн эмх замбараагүй алтны уурхайг бүрмөсөн хаагаачээ төр төмөр нүүрээ харуулахгүй бол тарцгаа

Avatar

LisaWalker 2024-07-22 46.8.106.205

Харуулах боломжгүй.

Avatar

KatherineCruz 2024-07-22 46.8.111.240

Харуулах боломжгүй.

Avatar

BriiMiller 2024-07-22 95.182.127.97

Харуулах боломжгүй.

Avatar

Иргэн бна 2024-07-22 202.55.188.43

эрсдэлтэй,хууль бус,хариуцлагагүй хүний амь нууж хаасан эвгүй л компани бна

Avatar

AngieMarie 2024-07-22 188.130.136.81

Харуулах боломжгүй.

Avatar

CarrieSalinas 2024-07-22 95.182.125.153

Харуулах боломжгүй.

Avatar

Хотын иргэн 2024-07-22 202.131.249.106

Уурхайн дүр зураг: хоол байр цалин муу, олон цагаар ажиллуулдаг, эзний авгай гадаадад, эзэн том машин унаастай, улсад татвар 000, байгаль орчноо сүүтгэнэ. Тэгээд гайгүй ажиллаж байгаа Оюу Толгойг муулаастай.

Avatar

LisaLarson 2024-07-22 92.119.193.160

Харуулах боломжгүй.

Avatar

SamanthaBell 2024-07-22 46.8.11.250

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferPetersen 2024-07-22 194.35.113.52

Харуулах боломжгүй.

Avatar

AlejandraYoung 2024-07-22 92.119.193.81

Харуулах боломжгүй.

Avatar

NancyStefanich 2024-07-22 188.130.219.82

Харуулах боломжгүй.

Avatar

EvelynSparrow 2024-07-22 188.130.218.95

Харуулах боломжгүй.

Avatar

Дочка 2024-07-22 202.55.188.97

Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн эрх их зөрчигддөг хэн ч сэтгэлгүй нэгийгээ зовж явахад тусалдаггүй амин хувиа хичээсэн хүмүүс их байдаг юм байна лээ харамсалтай.Тэдний хүүхдүүд хэн болж хүмүүжиж байгааг хэн ч анзаарахгүй үнэн шог газар

Avatar

StaceySmith 2024-07-22 109.248.14.242

Харуулах боломжгүй.

Avatar

Zochin 2024-07-22 202.55.188.103

Mongolchuudyn uursdiinh n buruu.temtsdeggui.bolohgui zuuliig zasaj zalruulay gej boddoggui.odoo tegeed yahav dee uheed bj dee.arai zaluu humuus n gadagshaa l garah heregtei.ugui bol yag iim amidral huleej bgaa

Avatar

Зочин 2024-07-22 202.126.89.154

яагаад ийм компани хэл амгүй үйл ажиллагаа явуулаад бдаг юм ард нь хэн бдаг юм хууль хүчнийхэнийг худалдаад авчихсан этгээдүүд л бна ийм этгээдүүдэд хариуцлага тооцохгүй байж МАНгарууд шудрага ёс ярьдагаа болих хэрэгтэй

Avatar

Зочин 2024-07-22 202.126.89.147

маш харамсалтай Хүний амь үнэгүйдэж ажил олгогчид хариуцлагаас мултардаг Сайн худалдагдахгүй өмгөөлөгч аваад шүүхээр яв

Avatar

MelissaMarion 2024-07-22 109.248.55.32

Харуулах боломжгүй.

Avatar

МАН сонгосон 2024-07-22 66.181.161.113

Өнөрөө байхгү сэтгүүлчд хийхгү

Avatar

Зочин 2024-07-22 202.126.91.190

Энэ цагт Мөнгөтэй хүн л дийлэх байх. Мөнгө, албан тушаал хоёрын төлөө ч …

Avatar

Иргэн лодой 2024-07-22 202.55.188.85

Шүүхэд өгөх хэрэгтэй. Сайн шүүгч олж аваарай. Эмч байхгүй гэнээ юун мэргэжлийн бус захирлын эгч вэ арай л дэндүү юмаа. Хүний амьдарлыг ингэж сүйтгэж болохгүй биз дээ.

Avatar

GingerJohnson 2024-07-22 95.182.125.102

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-07-22 66.181.179.191

Нөгөө аймаар хүнийг барьж идээд , шоронд ачаад бдаг хуулийн байгууллагынхан хаана байгаа юм… Эхнэрийнх нь машинд ачаад явуулдаг компани… Даам гарчихсан компани, захирал нарт МУ-ын хууль хамаагүй…. Шалга шалга гээд сууж бдаг… Эсвэл хэн нэг эвэртэн туурайтны компани бололтой…. Ард түмэн харж бна….

Avatar

Ingen 2024-07-22 202.9.47.19

Ard tumen hudlaa harahaas uur yu ch chadahgui. Nadad tohioldooguil bol boloo ged utasnii tsaanaas bult bult userne. Iim l boltson tsagt nadad bitii tohioldoosoi geel azaa uzeed amidarch bna

Avatar

Нэргүй 2024-07-22 59.153.114.56

nAANA chini mungu uilchilj baina ta nar maani amjilt olohgui l bolov uu.iim tom uul uurhaig neg hun ezemsheed yaj bn ene bol asar ih erhi medel hurungu mungunii asuudal bn,hetsuu dee

Avatar

Иргэн 000 2024-07-22 202.55.188.85

Arail denduu ymaa. Huni erh hana bnaa.

Avatar

Иргэн 2024-07-22 66.181.189.17

Монгол улсад амьд явах баталгаа байхгүй!!! үхсний хохь амьдын зол болсон хууль шүүхтэй

Avatar

Бат 2024-07-22 59.153.86.16

шээс алтнаас болж хүний амь хамаагүй гэж байгаан биз дээ.

Avatar

Давка 2024-07-22 202.9.40.188

Хүний амь нас эрсдсэн байхад шалга гээд хэлж байдаг захирал нь бас том юмаа. Хариуцлага байхгүй авилгалд идэгдсэний л гайгаар хүний амь нас ийм үнэгүй болж дээ. уул уурхайн яамны хөдөлмөрийн байцаагч болон холбогдох хэлтэст хандаарай л гэж зөвлөх байна даа. Хөөрхий бидний ард түмэн.

Avatar

tumur 2024-07-22 122.201.31.80

huuliin daguu shalga gehees uur yu geh yum.

Avatar

Зочин 2024-07-22 66.181.180.133

Ё.Батбаатар гэнэ үү. Заамарт алт ухаад сайжирсан алтны компанийн захирал харсангүй дуулсангүй. Гэнэт зүрх зогсох, эсвэл хавдар тусч хамаг хөрөнгөө эмчилгээнд үрдэг 2 замыг л харлаа. Алт аминд халтай. 32 хон настай залууг нас барахад тоохгүй, эхнэрт нь өгөөд явуулдаг овоо амьтан юмаа. Ядарсан хүмүүст үйлийн үрээ үүрүүлдэг иймэрхүү новшнуудад өөрсдөд нь муу үйл нь хүрч гэсгээгдэг.

Avatar

VanessaRice 2024-07-22 109.248.139.78

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-07-22 188.162.254.67

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!

Avatar

Del 2024-07-22 202.55.188.118

Одоо гайгүй болж байгаа шүү 2000 иад оны үед мөн хэцүү байсан шүү дээ

Avatar

Зочин 2024-07-22 139.5.219.87

Энэ компаний захирлын хувьд бол ажилчид нь бүгд нохойн гөлөгнөөс доор амьтад бололтой . Нас барсан ажилчныхаа шарилийг нь эхнэрийнх нь машинд хийгээд явуулж байдаг арчаагүй компани бна ш дээ . Ийм компанид ажиллах хэрэг байгаа ч юмуу даа

Avatar

Нэргүй 2024-07-22 66.181.161.163

Монголын нийгэмд ийм аймшигтай асуудал хэзээч гарч байгаагүй юу болжбнаа.нас барсан нөхрийг нь эхнэрийнх нь машинд ачаад явуулдаг ийм Монгол ёсонд хазгай үйл бдаг юмуу төр засаг юу болж бнаа!!! арай л…

Avatar

AngelicaOchoa 2024-07-22 45.86.0.165

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-07-22 202.126.91.224

Зайлаа х****л идмэрүүд

Avatar

Нэргүй 2024-07-22 59.153.115.97

Нүд нь шар металл болцон хүнээ байцан сүрэг зомби гэх юмуу даа

Avatar

Нэргүй 2024-07-22 202.21.109.26

мэдэх эрхээ алдсан бидэнд хууль үйлчлэх үү Хохь нь болоод дуусна харж л байгаарай

Avatar

Нэргүй 2024-07-22 202.9.46.165

Юу болсон талаар мэдээлэл өгөх ёстой шдээ. Санаатай гэмт хэрэг гэж шалгуулах ёстой юм бн.

Avatar

Нохойн оцгоруудаа 2024-07-22 202.9.47.30

өөрии нь чад хиигд эхнэриинх нь машинд хиигээд явуул…

Avatar

Нэргүй 2024-07-22 202.9.40.24

Харамсалтай хайран сайхан залуу, тэгээд шарилийг нь эхнэрийн машинд хийж өгөөд явууллаа гэнэ үү? Арай ч үгүй байлгүй дээВ шарил хадгалах тээвэрлэх гээд эмнэлэгийн журам дүрэм гэж байдгүйм уу? Шинэ сайд эрхэмээ? Айнннн

Avatar

DemiahJohnson 2024-07-22 5.183.130.175

Харуулах боломжгүй.

Avatar

Омүа 2024-07-22 202.55.188.88

Хүн амины хэрэг. Өөрсдөө алчихсан байх. fuck youЦагдаа шүүхийг худалдаад авчихсан уул уурхайн компаны мөнгөтэй боссууд энэ хэргийг маш хурдан дарна. учир нь Монголын хууль мөнгөтэй хүнд үйлчлэхгүй.

Avatar

Нэргүй 2024-07-22 202.126.91.224

Ямар иөртэй ард түмэг бхйна тмйм л ард түмэг байнххиш дээ

Avatar

Нэргүй 2024-07-22 68.146.199.167

Noxoi uxsenii daitai xandsan bna. Tatan buulgax xert!!

Avatar

Зочин 2024-07-22 124.158.119.18

Ийм хариуцлагагүй байдал гаргаж нас барсан хүнийг эхнэрийн машинд ачиж өгөөд явуулдаг нь ямар ёс зүйгүй компани, түүний удирдлагын хүнлэг бус байдал гэж ойлгогдлоо. Хүний амь нас хохироод байхад ямар нэг тайлбар ар гэрийнхэнд өгөхгүй байх шалтгаан нь юу вэ ? Компанийг, компаний бүх удирдлагыг эрүүгийн хариуцлагад татаж шүүхээр шийдвэрлүүлэх нь шударга ёсонд нийцнэ …

Avatar

Зоч 2024-07-22 202.126.89.252

шүүх 20к төгрөгөөр торгоод л өнгөрнө.

Avatar

Зочин 2024-07-22 209.89.240.99

хүний амь насыг хамгаалах арга хэмжээ авагдаагүй ийм коирану татан буугдах ёстоы Гадны улс оронд нөхөн төлбөрийг дээд хэмжээгээр тогтоож дахин хүний амь эрсдвэл үыл ажиллагааг нь зогмоодог.Жилд хэдэн хүн амиараа хохрч бгаа бол

Avatar

Зочин 2024-07-22 209.89.240.99

хүний мөсгүй загнаж бгаа ийм комранийг татан буулга

Avatar

Нэргүй 2024-07-22 203.91.115.55

Сонгуульд өрсөлдөж байсан хүмүүс хоорондоо л биесээ муулалдахаас яг ийм амьдралын талаар бодит байдлыг ярьдаггүй. Компанийн захирал нэртэй, ажилчдын хөдөлмөрийг шулж, өөрсдөө том том машин унасан, бүлт бүлт ярьсан ярвайсан этгээдүүдээс залхаад хүмүүс ажил хийх ямар ч сонирхолгүй байдаг

Avatar

Нэргүй 2024-07-22 192.82.64.153

н**ш

Avatar

AmandaBjugan 2024-07-22 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

Пүүгээ 2024-07-22 139.5.218.60

Ашиг л олж баяжиж байвал эрдэнэт хүний амь нас ямааны гарз болжээ. Хэдэн мөнгө хахуулд хаяад л өнгөрнө.

Avatar

Зочин 2024-07-22 66.181.177.60

ажилчид нь яагаад үнэнийг нуугаад бнаа өөрсдөд нь ийм явдал тохиолдох эрсдэлтэй бнашдээ

Avatar

Л 2024-07-22 202.55.188.114

лалрын бисда вэ наа кампааны чинь захирал чинь.хүн үхэхэд тоохгүй бгаам чинь өөр юу тоож нүдээ нээх хүн бэ?утасны дугаарыг нь нэртэй нь бичээд өгчих.би нэг юм хийе

Avatar

Нэргүй 2024-07-22 202.126.88.170

Араас нь сайн явах хэрэгтэй. Хууль зүйн сайд өөр хүн болсон. Тэр хүнд шууд хандах нь зүйтэй.

Avatar

Нэргүй 2024-07-22 66.181.161.166

уул уурхайг бүхэлд шалгаж хууль дүрмээ мөрдөхгүй ажилж байга компанийг бүгдийг хаах хэрэгтэй. уул уурхайгаас орсон орлого ашигаа өгдөгүй. ажилчдийн нийгмийн даатгалаа төлдөгүй. аюулгүй ажилгааг мөрдөггүй улсын хувийн компани маш их байна

Avatar

Зочин 2024-07-22 66.181.187.144

Энгийн иргэдийн амь нохойн үнэгүй, цагдаа, хууль шүүхийн чацганууд хахуульд нүдээ ухуулсан үхэнцэрүүд.

Avatar

Яаран дүгнэмгүй... 2024-07-22 202.126.91.234

Яаран дүгнэмгүй. Ер нь сүүлийн үед юу юуны духанд хүрэлгүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлт шийдвэр гарахаас урьдаж хэн нэгнийг буруутгах, хардах эрх гэх аль ч хуулинд байхгүй үзэгдлээр юу дуртайгаа ярих боллоо. Эхлээд цагдаагийн байгууллага нь прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагаа явуулаг. Ар дээр нь шүүх нь хууль зөрчсөн, эс зөрчсөнийг шийдвэрлэг!!!…

Avatar

Нэргүй 2024-07-22 59.153.115.97

Эхнэрийг нь очихоор нь ханийх нь шарилийг машинд нь зүгээр ачаад явуулах хүртэлх хууль цагдаа эрх зүйнь хаачив хэнхэг новшоо

Avatar

Зочин 2024-07-22 202.9.40.149

Монголын хувийн компаниуд заримдаа боолын нийгмийн сэтгэхүйгээр ажилладаг. Монгол хүн хүн биш болсондоо. Мөнгөний төлөө аав ээжээс илүү хайртай болж олны өмнө худлаа жүжиглэнэ. Амьдрал дээрээ араатнаас ч илүү зэрлэг ийм л хог новшийн нийгэм болж хувирсан.

Avatar

Нэргүй 2024-07-22 66.181.188.9

хүн муутай хариуцлага алдсан өөдгүй хүмүүсийг шүүхэд өг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж