Газ дэлбэрэлтэд өртөж, орон байргүй болсон 207 дугаар байрны оршин суугчид аргаа бараад байна. Тэд нэг сарын дараа түрээсийн байрнаасаа "хөөгдөнө". Орон байр нь газ дэлбэрэлтэд өртөж, 63 айлын 200 гаруй хүн хаана өвөлжих нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Эсвэл тэдний хохь болоод үлдэх үү?
Гамшиг осол болоход олон дарга нар мэдээлэл хийж, яаралтай арга хэмжээ авна гэж мэдэгдэж байсан. Гэвч хагас жил өнгөрөхөд орон байргүй болсон иргэдийн асуудлыг шийдэх дарга, цэрэг олдохоо байлаа.
Хамтарсан Засгийн газрын эхний шийдэх ёстой асуудлын нэг бол 207 дугаар байр. Орон гэргүй болсон иргэдийн хохирлыг байтугай ажлаа гүйцэтгэж байгаад харамсалтайгаар нас барсан онцгой байдлын алба хаагчдын ар гэр улсаас олгох ёстой орон сууцыг нь олгоогүй байгаа гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.
"ХОЁР УТГАТАЙ ДҮГНЭЛТЭЭС БОЛЖ, КОМПАНИУД ХАРИУЦЛАГА ҮҮРЭХЭЭС ЗУГТАЖ БАЙНА"
Тус байрны оршин суугч н.Жавхлан "Нийслэлийн удирдлага манай байрыг сэргээн засварлах ажлыг хариуцахаар болсон. Гэтэл засвар хийх дээрээ тулахад Барилга, хот байгуулалтын яам тэргүүтэй мэргэжлийн байгууллагуудын хийсэн дүгнэлт нь учир дутагдалтай болж таарсан.
Тэр дүгнэлтээр тухайн орон сууцыг сэргээн засварлах боломжтой ч юм шиг эсвэл нураах шаардлагатай юм шиг хоёр утгатай дүгнэсэн байна.
Гэтэл энэ дүгнэлттэй танилцсан хүчитгэл засвар хийдэг компанийн мэргэжилтнүүд "Ийм эргэлзээтэй дүгнэлт дээр ажиллахгүй" гэдэг хариултыг өгч байна. Энэ асуудлыг нийслэл, Барилга, хот байгуулалтын яам нь шийдэх юм уу бүү мэд. УИХ-ын сонгууль, баяр наадам гээд хариулт өгдөг газар, дарга ч алга. Шадар сайд С.Амарсайхан өмнө нь "Мэргэжлийн дүгнэлтээр нураах шаардлагатай гэсэн орон сууцыг засварлах бол тэр хүмүүс нь хариуцлагаа хүлээнэ шүү" гэж мэдээлсэн. Тэр мэдээллийн дараа манай барилга руу ойртох хүн байхгүй болсон" гэдгийг хэлсэн юм.
БАРИЛГА СЭРГЭЭН ЗАСВАРЛАДАГ 10 ХҮРЭХГҮЙ КОМПАНИ БИЙ
Оршин суугчдын төлөөлөл 2024 оны долдугаар сарын 17-нд нийслэл дэх ажлын хэсэгтэй уулзаж, барилгын асуудлаар ярилцжээ. Улсын хэмжээнд барилга сэргээн засварлаж, хүчитгэл хийдэг мэргэжлийн 10 хүрэхгүй компани байдаг гэнэ. Эдгээр компаниуд эхлээд хүчитгэл хийх тооцоо хийж, зургаа гаргасны дараа барилга угсралтын компаниуд барилгыг засварладаг аж.
Харин энэ тооцоо, зургийг нь гаргадаг мэргэжилтэн ганц хоёрхон хүн байдаг гэх.
Мөн анхны дүгнэлтээр тус орон сууц нь нүүрсхүчлийн хий нэвчилттэй гэж дүгнэж байсан. Энэ төрлийн шинжилгээг хөндлөнгийн их сургуулийн судлаачид нарийвчлан хийж байгаа. Нарийвчилсан шинжилгээний хариу энэ долоо хоногтоо багтан гарах юм.
НИЙТ 5.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРСАН БОЛОХ НЬ ТОГТООГДСОН
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд 2024 оны нэгдүгээр сард ноцтой осол гарч, газ тээвэрлэж явсан машин дэлбэрсэн. Дэлбэрэлтийн улмаас олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод буй. Газ дэлбэрэлтэд өртөж, орон гэргүй болсон 63 айлын 207 дугаар байрыг нийслэлээс засварлахаар болсон ч ажил нь хэзээ эхлэх нь тодорхойгүй байна.
Оршин суугчдын зүгээс ямар ч мэдээлэлгүй байгаа бөгөөд түрээсийн байрны хугацаа нь есдүгээр сарын 30-ны өдөр дуусна. Дэлбэрэлтэд өртсөн байрны гаднах цагдаагийн хамгаалалтыг буулгаснаас хойш байранд орон гэргүй хүмүүс хоноглож, галд өртөөгүй айлуудад хулгай гарсан гэдгийг хэлж байв.
Уг байрыг засварлахад нийслэлийн төсвөөс долоон тэрбум төгрөгийг төсөвт тодотгол хийж, тусгасан.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө "Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд урсгал зардал хооронд 58.8 тэрбум төгрөгийн төсвийн зохицуулалтыг хийж, төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал зардлыг 11.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Төсвийн төсөлд тусган боловсруулсан томоохон зардлын нэг нь нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 24-нд гарсан ослын улмаас 207 дугаар байр галд өртөж, шатсан. Оршин суугчдад учирсан хохирлыг арилгах хүрээнд Барилга, хот байгуулалтын яамны ажлын хэсгийн дүгнэлтээр гарсан зардлын урьдчилсан тооцоо Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу Засаг даргын нөөц хөрөнгийг долоон тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан" гэдгийг НИТХ-д оролцох үеэр онцолж байв.
Газ дэлбэрсэн асуудалтай холбоотой Засгийн газраас таван тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд зарцуулалтаас үлдсэн 2.9 тэрбумыг нийслэлд шилжүүлсэн гэх мэдээлэл өгч байсан юм.
Тус байрны оршин суугчид 2024 оны тавдугаар сарын 9-нд мэдээлэл хийхдээ "Барилга хот байгуулалтын яамнаас гаргасан дүгнэлт дээр бетоны чанар аюулгүй байдлыг хангасан байна, Барилгын бүтэц хийцэд дэлбэрэлтээс үүдэн ямар нэгэн гажилт, хазайлт үүсээгүй. Барилгын норм дүрмийг хангаж байна гэсэн дүгнэлт ирсэн. Газ ачиж явсан автомашин дэлбэрсний улмаас 207 дугаар байрны 63 өрхийн 218 оршин суугчид гамшигт өртсөн. Үүнд өндөр настан 17, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хоёр, бага дунд насны 83 хүүхэд, хэвтрийн өвчтөн нэг, жирэмсэн эх гурав, хөдөлмөрийн насны иргэн 112 буюу нийт 218 иргэн идэр есийн хүйтэнд орон гэргүй болж үлдсэн. Өнөөдрийг хүртэл бидний ирээдүй шийдэгдээгүй байгаад санаа зовж байна.
Бид Улсын онцгой комиссын дүгнэлттэй нэг бүрчлэн уншиж танилцсан. Энэ байрны бодит дүгнэлт дээр гуравхан айл бүрэн галд өртсөн гэсэн байсан. Тэр дундаа барилгын үндсэн хийцлэлд байгаа нэг айл галд өртсөн. Тэр айлууд нь 13 давхрын өргөтгөлийн хэсгийн айлууд байсан. Барилгыг хүчитгэх арга хэмжээг авах шаардлагатай гэдгийг Барилга, хот байгуулалтын яамны дүгнэлтэд бичсэн байсан" гэдгийг хэлсэн байдаг.
Хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсгээс гал гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэр хэмжээг тогтоохоор зургаан төрлийн 62 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 60 орчим дүгнэлтийг гаргуулжээ.
Галын улмаас онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хөнгөн, хүнд гэмтэж, 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.
Одоо хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
PatriciaWaters 2024-07-22 188.130.128.219
Харуулах боломжгүй.
KimLee 2024-07-22 45.15.72.3
Харуулах боломжгүй.
ColleenRoll 2024-07-22 46.8.155.126
Харуулах боломжгүй.
AnnPenkala 2024-07-22 109.248.48.244
Харуулах боломжгүй.
AshleyRivera 2024-07-22 46.8.16.142
Харуулах боломжгүй.
KatherineCosme 2024-07-22 95.182.126.36
Харуулах боломжгүй.
AmberHill 2024-07-22 46.8.23.208
Харуулах боломжгүй.
Melonie 2024-07-22 46.8.156.243
Харуулах боломжгүй.
JenniferNieves 2024-07-22 194.34.248.154
Харуулах боломжгүй.
EvelynEason 2024-07-22 46.8.157.206
Харуулах боломжгүй.
StacyShute 2024-07-22 45.84.176.77
Харуулах боломжгүй.
WendyWilliams 2024-07-22 5.183.130.60
Харуулах боломжгүй.
MandyGonzalez 2024-07-22 95.182.125.188
Харуулах боломжгүй.
JillSmith 2024-07-22 212.115.49.115
Харуулах боломжгүй.
JamieHamilton 2024-07-22 188.130.186.125
Харуулах боломжгүй.
PriscillaMartinez 2024-07-22 185.181.247.119
Харуулах боломжгүй.
MichelleBright 2024-07-22 188.130.142.241
Харуулах боломжгүй.
NikkiFlores 2024-07-22 5.183.130.225
Харуулах боломжгүй.
JoyRivera 2024-07-22 109.248.142.201
Харуулах боломжгүй.
MelanyGardner 2024-07-22 45.81.137.90
Харуулах боломжгүй.
NastassiaMitchell 2024-07-22 188.130.137.202
Харуулах боломжгүй.
HeatherBlack 2024-07-22 45.87.252.72
Харуулах боломжгүй.
JamieReagan 2024-07-22 95.182.127.19
Харуулах боломжгүй.
LisaSavino 2024-07-22 194.32.229.181
Харуулах боломжгүй.
SamanthaYoung 2024-07-22 46.8.16.4
Харуулах боломжгүй.
AlexisWilliams 2024-07-22 46.8.17.180
Харуулах боломжгүй.
JeanMoore 2024-07-22 46.8.56.92
Харуулах боломжгүй.
CristyTorma 2024-07-22 109.248.13.70
Харуулах боломжгүй.
DianeJones 2024-07-22 109.248.14.178
Харуулах боломжгүй.
CourtneyMercado 2024-07-22 45.90.196.223
Харуулах боломжгүй.
CherylinRangel 2024-07-22 45.11.21.213
Харуулах боломжгүй.
FenixBoyd 2024-07-22 194.34.248.32
Харуулах боломжгүй.
SusanFisher 2024-07-22 188.130.142.52
Харуулах боломжгүй.
CourtneyYoung 2024-07-22 46.8.110.173
Харуулах боломжгүй.
WendyJones 2024-07-22 45.81.136.9
Харуулах боломжгүй.
ChristyMartinez 2024-07-22 188.130.189.137
Харуулах боломжгүй.
MonicaGiles 2024-07-22 46.8.22.75
Харуулах боломжгүй.
PaulaStrange 2024-07-22 188.130.128.48
Харуулах боломжгүй.
KellyLong 2024-07-22 45.86.1.159
Харуулах боломжгүй.
LisaWalker 2024-07-22 46.8.106.205
Харуулах боломжгүй.
KatherineCruz 2024-07-22 46.8.111.240
Харуулах боломжгүй.
BriiMiller 2024-07-22 95.182.127.97
Харуулах боломжгүй.
AngieMarie 2024-07-22 188.130.136.81
Харуулах боломжгүй.
Irgen 2024-07-22 202.126.88.205
Populistuud!!!!
CarrieSalinas 2024-07-22 95.182.125.153
Харуулах боломжгүй.
LisaLarson 2024-07-22 92.119.193.160
Харуулах боломжгүй.
SamanthaBell 2024-07-22 46.8.11.250
Харуулах боломжгүй.
KimberlyJones 2024-07-22 46.8.23.208
Харуулах боломжгүй.
JenniferPetersen 2024-07-22 194.35.113.52
Харуулах боломжгүй.
AlejandraYoung 2024-07-22 92.119.193.81
Харуулах боломжгүй.
NancyStefanich 2024-07-22 188.130.219.82
Харуулах боломжгүй.
EvelynSparrow 2024-07-22 188.130.218.95
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-22 202.180.219.28
ter neg gaztai mashintai naaldsan jiip mashintai hyneer tolyyl
ElisaBailey 2024-07-22 46.8.106.202
Харуулах боломжгүй.
DanielleHall 2024-07-22 5.183.130.42
Харуулах боломжгүй.
StaceySmith 2024-07-22 109.248.14.242
Харуулах боломжгүй.
MelissaMarion 2024-07-22 109.248.55.32
Харуулах боломжгүй.
GingerJohnson 2024-07-22 95.182.125.102
Харуулах боломжгүй.
VanessaRice 2024-07-22 109.248.139.78
Харуулах боломжгүй.
а 2024-07-22 64.119.29.144
Амарсайханы зөв ш дээ.Засварлаад ч баталгаагүй болсон байхоо. Тэгээд Нүүрсхүчлийн хий шингэсэн бол оршин суугчдын эрүүл мэндэд муу бай байхоо. Буулгаад ахиж баримаар юм. Эсүүл орон гэргүй болсон айлуудад байрных нь мөнгийг өгчмөөр юм даа.
Нэргүй 2024-07-22 202.21.109.26
Энэ Амарсайхан жинхэнэ САМРАХ юм аа
AngelicaOchoa 2024-07-22 45.86.0.165
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-22 124.158.120.50
тэр цагаан жипний жолоочоор төлүүлээчээ
З 2024-07-22 202.9.40.177
Зөвшөөрл өгдөг нэртэй б**с долоогч пялдгуудын шулаач барилгынхан л байдагшдэээ иргэдл хохирдог өөрчлөх шудрага ниигэм хэрэгтэй
DemiahJohnson 2024-07-22 5.183.130.175
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-22 59.153.114.190
ДАМПУУРСАН ТУРИИН БОДИТ ЖИЭЭЭ
Нэргүй 2024-07-22 103.168.34.203
САМАРСАЙХАН САЙХАН САМРАНДАА
Бат 2024-07-22 59.153.114.195
Чааваас даа бүхэл бүтэн УЛС гамшгийн нөөц байхгүй авилгад идэгдсэн х****л идмэрүүд!! МАН сөнөтүгэй гэж хэлмээр санагдлаа
Нэргүй 2024-07-22 139.5.216.150
Та нарын л сонголт битгий дэмийр
Зочин 2024-07-22 103.57.92.54
төр бүү оролц. хүндээ хөнгөнөөс өгч яана!!! тэр дашваанжил бусад буруутай хүмээсээр хийлгэ. наад оршин суугчидтай бүү харилц. хая
AmandaBjugan 2024-07-22 95.182.124.23
Харуулах боломжгүй.
иргэн 2024-07-22 66.181.183.135
ийм Эргэлзээтэй дүгнэлт гарсан Барилга дээр ажилласан компани эцэст нь Буруутана шүү, Үүрэг даалгавар өгсөн Эрх мэдэлтэнгүүд , Дүгнэлт гаргасан байгууллагууд хэзээ ч хариуцлага хүлээхгүй,
Нэргүй 2024-07-22 103.140.10.218
200.000 аж ахуйн нэгж дампуурсан гэдэг нь одоо үнэн болж байх шив. Төр хувийн хэвшлийн ажлыг булааж авч хийсээр компаниуд үйл ажиллагаагаа зогсоосон тендэр зарлахад ажиллах хүчингүй компаниуд нэг ч үлдсэнгүй дээ. Хулгайч Дарга ангийхан 10 – 20 ашгийг заавал авч байж тендерүүд өгнө. Авилга сүүлийн 9 жил Монгол улсын хоолойг боомилсон байна
Зочин 2024-07-22 122.201.31.174
Тэр компанийн захирал Ойрад эр ингээд хариуцлагаас мултарч байгаа биз? Тэгдэг юм. Алтжин Бөмбөгөр яалаа?
Зочин 2024-07-22 66.181.187.144
Татвар төлөгчдийн мөнгө уйлахгүй гэж, тэр Дашваанжил, батлан хамгаалах яамны хурган даргаар төлүүлээч.