Хотын 13 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна

Хотын 13 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна

Хотын 13 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна

Улаанбаатар хотод нэг, хоёрхон цаг бороо ороход гудамж, талбай усанд автаж явган хүн битгий хэл автомашин явахад бэрх болдог. Жил болгон  автозамын борооны ус зайлуулах шугам хоолойн ажил хийдэг. Гэвч энэ нь хангалтгүй байгааг жил бүрийн бороо сануулдаг. Улаанбаатар хотод борооны ус зайлуулах 209 км урт шугам сүлжээ байдаг аж.

Энэ жилийн хувьд нийслэлийн 13 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийхээр төлөвлөсөн байна.

Нийслэлийн автозамын ердөө 20-30 хувь нь ус зайлуулах шугамтай, ачаалал нь аль хэдийнэ хэтэрчихсэн. Мөн шугам хоолойн 60-70 хувийнх нь насжилт дууссан гэдгийг Геодези усны барилга байгууламжийн газраас мэдээлж байсан. Ус зайлуулах хоолой хүртээмжгүйгээс наад зах нь явган хүний болон автомашины замын насжилт, элэгдэлд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг. Замын чанар муудах, элэгдэх, язрах зэргээр насжилтыг богиносгодог гэж хэлж болно. Мөн иргэдийн өдөр тутмын амьдралд ч асуудал үүсгэж байна.

Мэргэжилтнүүдийн судалгаагаар хотын хэмжээнд цаашид 400 км гаруй шугам сүлжээг өргөтгөх шаардлагатай гэсэн тооцоог гаргажээ.

Гэвч тус инженерчлэл, шугам хоолойг шинээр тавихад хэт өндөр зардалтай учир жил бүрийн улсын болон нийслэлийн төсвөөс мултардаг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AmandaBjugan 1 цагийн өмнө 95.182.124.23

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2740062

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 103.41.93.31

Бүх зүйл өөрийн норм, стандарттай байдаг. Харамсалтай нь Монголчууд бүх зүйлийг өөрсөддөө тааруулж, дураараа аашилж, стандард мөрддөггүйгээс үргэлж асуудалд амьдардаг

Avatar

МОНГОЛ 3 цагийн өмнө 202.70.43.34

ХОНЬЧИН-оос БАРИЛГАЧИН болсон нь….

Avatar

Сурнааа 3 цагийн өмнө 202.70.43.34

Монголчууд Хаанаасаа Хаалгач Хүртэлээ Хот суурин байгуулж сурна, Капиталист Нийгмийн Ном Ёсоор Ажиллаж Амьдарч сурнаааа

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.57.94.124

ажил хийснээс хийгээгүй нь дээр дээ. Ялангуяа Нянгар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж