"Хүнийг инээлгээд болохгүй зүйлийг нь ойлгуулах хэцүү"

"Хүнийг инээлгээд болохгүй зүйлийг нь ойлгуулах хэцүү"

"Хүнийг инээлгээд болохгүй зүйлийг нь ойлгуулах хэцүү"

"UB Comedy Club"-ийн комедиан, "Mazaalai unity travel" компанийн захирал Б.Эрдэнэбилэг буюу Бээгийтэй түүний ажил болон аяллын сонин, содон түүхүүдийн тухай ярилцлаа.


Сайхан наадамласан уу. Зуныг хэрхэн өнгөрүүлж байна вэ? 

-Зуны ихэнх хугацааг гэр бүлээрээ лагер дээрээ өнгөрүүлж байна. Ер нь ихэнхдээ наадмын өдрүүдийг хөдөө өнгөрүүлдэг. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгаа л тойроод яваад байхын хүсдэггүй. Очсон газартаа бөхөө зурагтаар үзчихдэг. Зуны өдрүүдэд гэр бүлийн хамт хөгжилтэй цаг хугацааг өнгөрүүлэхийг хичээдэг.

Ихэвчлэн гэр бүлтэйгээ аялдаг байх нь. Таны амьдралд аялал хэр чухал вэ? 

-Миний амьдралд аялал маш чухал. Яагаад гэвэл бид өдөр тутамдаа түгжрэлтэй, стресстэй, завгүй нөхцөлд амьдарч байна шүү дээ. Эхнэр бид хоёр бусад үед ажил ихтэй, завгүй бараг л таардаггүй гэж хэлж болно.

Тийм болохоор зуны амрах боломжтой өдрүүдийг гэр бүлтэйгээ өнгөрүүлэхийг хүсдэг. Бусад зугаа цэгээн бол хүний амьдралд зөндөө л олдоно.

Хамгийн гоё аяллын дурсамжаа хуваалцаач. Хамгийн сүүлд хаашаа аялсан бэ?

-Баян-Өлгий аймаг руу аялсан дурсамж хамгийн гоё санагддаг. Тэр үед би Монгол Улс ямар гоё байгальтай юм бэ гэж биширч байсан. Бид өөрсдөө л мэддэггүй болохоос үнэндээ Швейцариас ч илүү санагдсан. Тийм болохоор хамгийн гоё аялал гэвэл Монголоо аялсан аяллаа хэлнэ.

Хамгийн сүүлд гэвэл найзтайгаа хамт Утайгүмбэн рүү аялсан. Аяллын гоё нь хаашаа явахдаа биш хэнтэй хамт явахдаа байдаг гэж боддог.

Утай нэг ёсондоо мөргөлийн орон шүү дээ. Хүмүүс хэдэн зуугаараа мөргөх гэж явдаг. Гэтэл яахаа ч мэдэхгүй хоёр залуу яваад соёлыг, байгалийг бишрээд ирсэн дээ. Бусдаар бол Япон, Солонгос, Швейцарь, Шинэ Зеланд ч юм уу эдгээр газраар аялж байхад байдаг л газар шиг санагдаж байсан. Харин манай Монголд бол бүх юм байгаа.

Монголчууд дотооддоо аялал хийхдээ байгалийн сайхныг үзэж харах гэхээс илүү зугаа цэнгэлд хэт автдаг үзэгдэл байдаг шүү дээ. Энэ талаар та юу гэж боддог вэ?

-Аялж зугаалж байхдаа хүмүүс анхаарал болгоомжгүй байдлаасаа болж гэмтэж бэртэх, тохиолдол их ажиглагддаг. Энэ бол хувь хүмүүсийн хариуцлагагүй байдалтай холбоотой асуудал. Ялангуяа гол усны аюулаас сэрэмжлэх тал дээрээ дутагдалтай. Нөгөө талаас хүмүүсийн ухамсрын асуудал байна. Машин дээрээ Монгол Улсынхаа тугийг мандуулчхаад, аялж дуусаад хогоо хаяад явчихдаг хүмүүс байна. Энэ яг ямар логик вэ.

Эх орноо хайрлаад байгаа юм уу. Эвсэл нэгэндээ гоё, сайхан харагдах гээд байгаа юм уу. Дээрээс нь асаасан түүдэг галаа унтраадаггүй гэх мэт олон жишээ байна.

Энэ болгоныг хараад уурлаж бухимдаад байх боломжгүй. Манайхан байгальд сайхан аялж чадаж байна. Хамгийн гол нь аваад очсон хогоо, буцаагаад аваад явчихдаг л байх хэрэгтэй. Дараа нь яг чамтай адилхан хэн нэгэн, гэр бүлтэйгээ энэ газар чинь аялна. Тэгэхээр нэг нэгэндээ хайртай, ээлтэй аялж сурах хэрэгтэй гэдгийг л хэлмээр байна.

Комедиан хүн учраас нийгмийн олон асуудалд шүүмжлэлтэй ханддаг байх. Та өөрөө яг ямар мэргэжилтэй юм  бэ?

-Ярихад нэлээд адармаатай. Хамгийн анх аав, ээж маань намайг инженер болгоно гээд ШУТИС-л оруулж байлаа. Даанч хөөгдчихсөн юм. Аав ээждээ энэ тухайгаа хэлж чадахгүй жил орчим гадуур явсан. Тэгж байгаад телевизийн ур чадвар заадаг агентлагт сурч төгссөн юм. Дараа нь СУИС-ийн РТМУС-д эчнээгээр сурсан. Одоо болтол төгсөж чадаагүй л байна. Яагаад гэвэл би өөрөө их хөдөлгөөнтэй хүн. Гэхдээ хичээгээд ямар ч байсан төгсөнө, ээж аавдаа дипломоо үзүүлэх хэрэгтэй шүү дээ /инээв/.

Комедиан хүн мэдээж нийгэмд шүүмжлэлтэй ханддаг байх хэрэгтэй. Гэхдээ хүнд яаж шүүмжлэлээ хүргэх вэ гэдэг л чухал. Хүнийг инээлгэж эерэг мэдрэмж түрүүлснийхээ ардаас тухайн хүнд хүргэх ёстой мессежээ өгнө гэдэг хэцүү.

Би өөрөө бол сөрөг хүн биш. Аль болох эргэн тойрноо хайрлахыг хичээдэг. Гэхдээ сул тал гэвэл хүний буруу үйлдлийг хараад дуугүй өнгөрч чаддаггүй. Шууд хэлчихдэг зан маань зарим хүмүүст хүнд тусдаг байж магадгүй.

Комеди таны хийж байгаа үндсэн ажил гэж ойлгож болох уу?  

– Одоогоор UB Comedy Club-т зургаа дахь жилдээ ажиллаж байна. Үүнээс гадна "Mazaalai unity travel" гээд аяллын компанитай. Хажуугаар нь кинонд зургийн дарга, жүжигчнээр ажилладаг.

"Молко" кинонд тоглож, жүжиглэх авьяастай гэдгээ харуулсан. Кино, уран бүтээлд ажиллах санал их ирдэг үү? 

-Eр нь их ирдэг. Гэхдээ  ихэвчлэн сөрөг талын дүрд тоглуулах санал ирнэ. Аль болох оролцохыг л хичээдэг. Хүн дүрийг голж болохгүй.

Та өөрөө аяллын компанитай юм байна шүү дээ. Ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг вэ бидэнд танилцуулж болох уу?

-Би нэг удаа аяллын компаниар аялж байсан юм. Тэр аялал зорьсон газраа очих хүртлээ маш уйтгартай байсан. Ерөнхийдөө нэг тийм шоронгийн дэгтэй гэх юм уу. Үүнийг өөрчлөхийн тулд компаниа байгуулсан. Манайхаар аялбал хөтөч нь би өөрөө байна. Аяллын турш уйдаахгүй, комедитэй аялал гэж хэлж болно. Ямар ч насны ямар ч хүн аялж болно. Гэхдээ цаашдаа илүү залуучууд руу чиглэх төлөвлөгөөтэй байгаа.

Яагаад гэвэл өөр орны соёл, амьдралыг үзээд хүн төлөвшдөг гэж боддог. Ганцхан хэлний мэдлэг сайжрах тухай биш. Үүнээс гадна залуучууд байгаль, ан амьтад, хүрээлэн буй орчноо хайрлах сэтгэлтэй байгаасай гэж хүсдэг.

Өнөөдөртөө бид амьдрах газартай, интернэттэй болоод л байж болно. Гэхдээ ирээдүйд бид ямар газар амьдрах вэ гэдгээ мэдэхгүй шүү дээ. Тэр ч утгаараа ганцхан монгол оронд байдаг мазаалай гэх амьтнаар компаниа нэрлэсэн. Манайхаар аялсан хүн бүрийн аяллын төлбөрийн таван хувь нь мазаалайг хамгаалах санд хандивлана.

Уншигчдад маань сонирхолтой байж магадгүй. Ойрын хугацаанд аяллын хөтөлбөр зарласан байгаа юу?

-Долдугаар сарын 28-нд эхлэх аяллын хөтөлбөрөө зарласан байгаа. Сонирхсон хүмүүс манай сошиал сувгуудаас мэдээлэл авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

63 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

PatriciaWaters 2024-07-22 188.130.128.219

Харуулах боломжгүй.

Avatar

KimLee 2024-07-22 45.15.72.3

Харуулах боломжгүй.

Avatar

ColleenRoll 2024-07-22 46.8.155.126

Харуулах боломжгүй.

Avatar

AnnPenkala 2024-07-22 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyRivera 2024-07-22 46.8.16.142

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferTolbert 2024-07-22 2.59.50.229

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHill 2024-07-22 46.8.23.208

Харуулах боломжгүй.

Avatar

Melonie 2024-07-22 46.8.156.243

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferNieves 2024-07-22 194.34.248.154

Харуулах боломжгүй.

Avatar

EvelynEason 2024-07-22 46.8.157.206

Харуулах боломжгүй.

Avatar

StacyShute 2024-07-22 45.84.176.77

Харуулах боломжгүй.

Avatar

WendyWilliams 2024-07-22 5.183.130.60

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonSullivan 2024-07-22 188.130.219.173

Харуулах боломжгүй.

Avatar

MandyGonzalez 2024-07-22 95.182.125.188

Харуулах боломжгүй.

Avatar

JillSmith 2024-07-22 212.115.49.115

Харуулах боломжгүй.

Avatar

JamieHamilton 2024-07-22 188.130.186.125

Харуулах боломжгүй.

Avatar

PriscillaMartinez 2024-07-22 185.181.247.119

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleBright 2024-07-22 188.130.142.241

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiFlores 2024-07-22 5.183.130.225

Харуулах боломжгүй.

Avatar

JoyRivera 2024-07-22 109.248.142.201

Харуулах боломжгүй.

Avatar

MelanyGardner 2024-07-22 45.81.137.90

Харуулах боломжгүй.

Avatar

NastassiaMitchell 2024-07-22 188.130.137.202

Харуулах боломжгүй.

Avatar

KimLewis 2024-07-22 188.130.136.81

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherBlack 2024-07-22 45.87.252.72

Харуулах боломжгүй.

Avatar

JamieReagan 2024-07-22 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

AmyEllis 2024-07-22 188.130.128.202

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSavino 2024-07-22 194.32.229.181

Харуулах боломжгүй.

Avatar

SamanthaYoung 2024-07-22 46.8.16.4

Харуулах боломжгүй.

Avatar

AlexisWilliams 2024-07-22 46.8.17.180

Харуулах боломжгүй.

Avatar

JeanMoore 2024-07-22 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

CristyTorma 2024-07-22 109.248.13.70

Харуулах боломжгүй.

Avatar

DianeJones 2024-07-22 109.248.14.178

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyMercado 2024-07-22 45.90.196.223

Харуулах боломжгүй.

Avatar

CherylinRangel 2024-07-22 45.11.21.213

Харуулах боломжгүй.

Avatar

FenixBoyd 2024-07-22 194.34.248.32

Харуулах боломжгүй.

Avatar

SusanFisher 2024-07-22 188.130.142.52

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyYoung 2024-07-22 46.8.110.173

Харуулах боломжгүй.

Avatar

WendyJones 2024-07-22 45.81.136.9

Харуулах боломжгүй.

Avatar

ChristyMartinez 2024-07-22 188.130.189.137

Харуулах боломжгүй.

Avatar

MonicaGiles 2024-07-22 46.8.22.75

Харуулах боломжгүй.

Avatar

PaulaStrange 2024-07-22 188.130.128.48

Харуулах боломжгүй.

Avatar

KellyLong 2024-07-22 45.86.1.159

Харуулах боломжгүй.

Avatar

DeniseAlexander 2024-07-22 46.8.23.214

Харуулах боломжгүй.

Avatar

LisaWalker 2024-07-22 46.8.106.205

Харуулах боломжгүй.

Avatar

KatherineCruz 2024-07-22 46.8.111.240

Харуулах боломжгүй.

Avatar

BriiMiller 2024-07-22 95.182.127.97

Харуулах боломжгүй.

Avatar

AngieMarie 2024-07-22 188.130.136.81

Харуулах боломжгүй.

Avatar

CarrieSalinas 2024-07-22 95.182.125.153

Харуулах боломжгүй.

Avatar

LisaLarson 2024-07-22 92.119.193.160

Харуулах боломжгүй.

Avatar

SamanthaBell 2024-07-22 46.8.11.250

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferPetersen 2024-07-22 194.35.113.52

Харуулах боломжгүй.

Avatar

AlejandraYoung 2024-07-22 92.119.193.81

Харуулах боломжгүй.

Avatar

NancyStefanich 2024-07-22 188.130.219.82

Харуулах боломжгүй.

Avatar

EvelynSparrow 2024-07-22 188.130.218.95

Харуулах боломжгүй.

Avatar

PattyMobley 2024-07-22 194.34.248.44

Харуулах боломжгүй.

Avatar

StaceySmith 2024-07-22 109.248.14.242

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaMarion 2024-07-22 109.248.55.32

Харуулах боломжгүй.

Avatar

GingerJohnson 2024-07-22 95.182.125.102

Харуулах боломжгүй.

Avatar

VanessaRice 2024-07-22 109.248.139.78

Харуулах боломжгүй.

Avatar

AngelicaOchoa 2024-07-22 45.86.0.165

Харуулах боломжгүй.

Avatar

JulieWebb 2024-07-22 45.81.137.70

Харуулах боломжгүй.

Avatar

DemiahJohnson 2024-07-22 5.183.130.175

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBjugan 2024-07-22 95.182.124.23

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж