“Плейбой”-н туулайд үзэсгэлэн зориулна

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

“Плейбой”-н туулайд үзэсгэлэн зориулна

1986 оны Playboy сэтгүүлийн хавтсанд зурсан Энди Уорхолын зураг

Playboy сэтгүүлийн 50 жилийн ойгоор
Пенсильвани мужийн Питтсбург хотноо уг сэтгүүлийн бэлэгдэл болсон
туулайд зориулагдсан уран зургийн үзэсгэлэнг нээнэ. Уг арга хэмжээг
Питтсбургийн Энди Уорхолын музейд хийх ба түүний гол үзвэрийн нэг нь
Уорхолын "Playboy Bunny" (1985) нэртэй зураг болох юм. Үзэсгэлэн
"Playboy Redux: Contemporary Artists Interpret the Iconic Playboy
Bunny" ("Плейбой буцан ирж байна: ёжтой туулайг орчин үеийн зураачид
дүрсэлсэн нь") гэж нэрлэх ажээ. Сэтгүүлийн ойд зориулан редакцийн
хүсэлтээр бүтээсэн зургуудаа 20 зураач үзэсгэлэнд тавих юм. Үзэсгэлэн
гуравдугаар сарын 27- оос зургадугаар сарын 19 хүртэл ажиллах ба нээлт
нь сэтгүүлийн уламжлалт үдэшлэгийн хэлбэрээр хийгдэх гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж