Тойм: Олимп, допингийн асуудал өрнөсөн 7 хоног

Тойм: Олимп, допингийн асуудал өрнөсөн 7 хоног

Тойм: Олимп, допингийн асуудал өрнөсөн 7 хоног

News.mn сайт өнгөрч буй долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлыг тоймлож байна.


Өнгөрч буй долоо хоногт "Парис-2024" олимпод оролцох тамирчдын эрх зөрчигдсөн асуудал дэгдэж, баяр наадамд барилдсан бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг олон нийтэд мэдээлж,  хамтарсан Засгийн газрын анхны хуралдаан хийсэн үйл явдлууд өрнөлөө.

ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫН АНХНЫ ХУРАЛДААНАА ХИЙЛЭЭ

Засгийн газрын анхны хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын үйл ажиллагааны талаар болон Засгийн газрын хуралдааны дүрэм, журмыг танилцуулсан байна. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрын салбарын сайдуудад үүрэг чиглэл өгчээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны үеэр Төрийн албаны тухай хуулийг чанд мөрдөж, төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлөх, халах шийдвэр гаргахгүй, орон тоо нэмэхгүй байхад анхаарч ажиллахыг сайд нарт үүрэг болгосон байна. Мөн Засгийн газрын эхний 100 хоногт эхлүүлэх төсөл, хөтөлбөр болон хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж байгааг тэмдэглэв.

Мал аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэл хангаж, ажиллахыг үүрэг болголоо.

Мал аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөл, хаврын бэлтгэл хангах талаар нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангуулах, отор нүүдлийг оновчтой зохион байгуулах, энэ асуудлаар Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, сумын Засаг дарга нарт чиглэл өгөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт,  эрчим хүчний салбарын 2024-2025 оны өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэлийг хангуулах, тулгамдаж буй асуудлыг тухай бүр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд, зам, тээврийн салбарын өвлийн бэлтгэл хангах төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд тус тус үүрэг болголоо.

ОЛИМП ТОЙРСОН МАРГААНИЙГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭВ

“Парис-2024” олимпийн буудлагын спортын төрөлд эх орноо төлөөлөн оролцох зарим тамирчдын эрх зөрчигдсөн. Тодруулбал, Монгол Улсаас буудлагын спортын тамирчин О.Есүгэн, Н.Баяраа, Э.Даваахүү нар олимпийн эрхээ авсан ч Н.Баяраа, О.Есүгэн нар оролцох ёстой төрөлдөө өрсөлдөх боломжгүй болсон. Энэ асуудлаар буудлагын спортын тамирчин, Олон улсын хэмжээний мастер О.Есүгэн мэдээлэл өгөхдөө "Одоо бол хэн алдаа гаргасан нь чухал биш. Хамгийн гол нь тамирчдынхаа эрх ашгийн төлөө Олон улсын олимпийн хороо руу мэдэгдэл, хүсэлт гаргах шаардлагатай байна.

Гэтэл Монголын үндэсний олимпийн хорооноос "Энэ бидний алдаа биш, буудлагын холбооны алдаа" гэж өөрсдийнхөө арьсыг хамгаалж байгааг шүүмжилсэн юм.

Хариуд нь Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээлэл хийсэн. Энэ үеэр Монголын үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан "Монголын үндэсний олимпийн хороо зуучлалын нь үүрэгтэй. Буудлагын холбооны албан бичгийг л хүргүүлдэг. Тухайн холбооны ерөнхийлөгч эсвэл ерөнхий нарийн бичгийн хороо нь тамирчдынхаа нэрс, төрлийг илгээдэг. Олимпийн хороо эрхийг нь баталгаажуулж, олон улсын олимпийн хороо руу явуулсан. Тамирчны эрх ашгийг хамгаалдаг байгуулдаг бол олимпийн хороо. Монголын үндэсний олимпийн хорооны зүгээс албан тоотыг олон улсын олимпийн хороо руу явуулахаар болсон гэдгээ мэдэгдсэн. Албан тоот бичгийн хариу маргааш нь ирж, Монголын буудлагын тамирчид бүх төрөлдөө олимийн наадамд өрсөлдөхөөр болсон юм.

ДӨРВӨН БӨХИЙН ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЭРГЭЛЗЭЭТЭЙ ГАРАВ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос допингийн шинжилгээний хариуг Лхагва гаригт /2024.07.17/ мэдээлэл хийсэн.


Тус комиссоос өгсөн мэдээллээр, допингийн шинжилгээний дөрвөн сорьц нарийвчилсан шинжилгээнд орж байна.
Бөх, харваачдын бусад 44 сорьцын шинжилгээнд допингийн төрлийн хориотой бодис илрээгүй.
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын зүгээс, допингийн эсрэг үйл ажиллагаануудыг тогтмол хийж байгаа. Энэ удаагийн үндэсний их баяр наадмын үеэр бөх, сурын харвааны үеэр сорьц цуглуулагч, шинжээч зэрэг гурван төлөөлөл ажилласан. Шинжилгээний бүхий л үйл ажиллагааны явцад тагнуул, цагдаа, холбогдох бусад байгууллагууд хяналт тавьж ажилласан.
Допингийн шинжилгээний сорьж авах явцад алдаа дутагдал гараагүй.
Улаанбаатарын цагаар долдугаар сарын 14-ний 02:00 цагт лабораторид хүргэгдэж, долдугаар сарын 15-ны 22:40 цагт хариуг ирүүлсэн. Одоо дөрвөн сорьцын хариуг дахин шинжилж байна. нэмэлт шинжилгээг хийх шаардлага үүссэн. Энэ нь гэхдээ эерэг хариу гарсан гэсэн үг биш.
Нарийвчилсан шинжилгээний хариу гарсны дараа бөхчүүдэд мэдэгдэж, нэрсийг олон нийтэд зарлах эсэх нь тодорхой болно.
Энэ удаагийн наадмаар 48 сорьц явуулснаас дөрвөн сорьц нь эргэлзээтэй гарсан. Үлдсэн дөрвөн сорьцын хэд нь бөхөөс, хэд нь сурын харваачдаас гэдгийг хэлэх боломжгүй. Нэмэлт шинжилгээний хариу гарахад 14-21 хоног болно. Бидний зүгээс аль болох түргэн шуурхай хариуг гаргаж өгөх хүсэлт тавьсан гэх хариултыг Допингийн эсрэг байгууллагын төлөөлөл мэдээлсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AnaPerdomo 1 цагийн өмнө 188.130.136.67

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2739985

Avatar

DeepGalica 4 цагийн өмнө 194.34.248.198

Халуун охид таныг хүлээж байна – https://news.mn@ok.me/95WG1?2739985

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж