“Microsoft”: Технологийн тасалдал 8.5 сая "Windows" төхөөрөмжид нөлөөлсөн

“Microsoft”: Технологийн тасалдал 8.5 сая "Windows" төхөөрөмжид нөлөөлсөн

“Microsoft”: Технологийн тасалдал 8.5 сая "Windows" төхөөрөмжид нөлөөлсөн

Дэлхий даяар 8.5 сая компьютер мэдээллийн технологийн тасалдлаас болж идэвхгүй болсон гэж "Microsoft” тооцоолж байна. Тасалдал нь “CrowdStrike” гэх кибер аюулгүй байдлын компаниас гарсан бөгөөд программ хангамжийн шинэчлэл хийх нэрийдлээр "Windows” төхөөрөмжүүдийг ажилгаагүй болгожээ.

Тус фирмийн аж ахуйн нэгж, үйлдлийн систем хариуцсан дэд ерөнхийлөгч Дэвид Уэстон хэлэхдээ, 8.5 сая нь дэлхий даяарх нийт "Windows" үйлдлийн системүүдийн нэг хувьд ч хүрэхгүй боловч эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл нь олон тооны компаниуд "CrowdStrike"-г ашиглаж байгааг харуулж байна гэжээ.

"Microsoft” компани өөрийн програм хангамжтай холбоотой асуудал биш гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн "Crowdstrike”  зэрэг компаниуд шинэчлэх хүсэлт автоматаар илгээх бус давхар аюулгүй байдлын хяналттай байх ёстойг сануулсан.

Уэстон хэлэхдээ, "Энэ нь технологийн экосистемд байгаа бүх механизмыг ашиглан аюулгүй байрлуулж, гамшгийн үед сэргээх ажлыг эрэмбэлэх нь хэчнээн чухал болохыг сануулж байна" гэж хэлэв. Мэдээллийн технологийн доголдлоос үүдэлтэй асуудал асар их байсан бөгөөд түүхэн дэх хамгийн муу кибер ослын нэг болсон байна.

“Microsoft”-оос өгсөн тоо нь урьд өмнө тохиолдсон бүх хакер ажиллагаа болон тасалдлыг гүйцэж түрүүлсэн хамгийн том кибер үйл явдал болсон байж магадгүй.

Энэхүү үйл явдлаас өмнө 2017 онд болсон “WannaCry” кибер халдлага бөгөөд дэлхийн 150 орны 300 мянга орчим компьютерт нөлөөлсөн гэсэн тооцоо бий. Сарын дараа "NotPetya" нэртэй ижил төстэй зардал ихтэй, сүйрлийн кибер халдлага болсон.

 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AnaPerdomo 2 цагийн өмнө 188.130.136.67

Халуун охид таныг хүлээж байна -> https://news.mn@ok.me/95WG1?2739967

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж