Дуу цахилгаантай бороо орж, 37 градус хүрч хална

 Дуу цахилгаантай бороо орж, 37 градус хүрч хална

 Дуу цахилгаантай бороо орж, 37 градус хүрч хална

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороотой, мөн , 37 градус хүрч халах нь ээ.

Тодруулбал, долдугаар сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Долдугаар сарын 22, 25-нд нутгийн зүүн хэсгээр, 23-24-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +17…+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +19…+24 градус, өдөртөө +32…+37 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +23…+28 градус дулаан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж