Ундны усаа шинжлүүлэхгүй бол гэдэсний савханцар илэрч байна

Ундны усаа шинжлүүлэхгүй бол гэдэсний савханцар илэрч байна

Ундны усаа шинжлүүлэхгүй бол гэдэсний савханцар илэрч байна

Зайсан орчмын таван хотхоны ундны уснаас гэдэсний савханцар үүсгэдэг нян илэрснийг албаны хүмүүс тодотгож байна.

Усны газрын дарга З.Батбаяр “Өмнө нь Зайсан орчмын орон сууцны ундны усанд шинжилгээ хийхэд нян илэрч байсан. Саяхан хийсэн шалгалтаар ч илэрлээ.  Хувийн худагтай иргэдийн хувьд ундны усаа шинжлүүлэх шаардлагатай” гэж зөвлөж байгаа юм.

Улаанбаатар хотод энэ зун бороо багатай байгаа ч үер буусан тохиолдолд гэр хорооллын 00-иор дамжин хөрс бохирдуулж, ундны усанд заналхийлэх болсон. Тиймээс өдөр тутамд хэрэглэж байгаа усаа ундны усны шаардлага хангаж байгаа эсэхэд иргэд өөрсдөө хяналт тавих шаардлага үүсээд буй.

Усны газраас нийслэлийн хэмжээнд 800 мянга орчим нүхэн жорлон байгаа нь хүн амыг эрүүл аюулгүй цэвэр усаар хангахад хүндрэл учруулж байна гэдгийг өмнө нь мэдэгдэж байсан удаатай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж