Кейт Хадсон 2008 онд Мэттью Макконахитай хамт “Fool’s Gold” кинонд хамтран тоглосон. Тухайн үед Хадсон хамтран тоглогч Макконахид эрүүл ахуйн шаардлага тавьжээ.
Макконахи энэ талаараа телевизийн нэвтрүүлэгт хэлэхдээ, “Тэр үргэлж давстай чулуу шиг юм авчраад намайг түрхэхийг хүсдэг байсан. Кейт хэлэхдээ байгалийн үнэр дарагч гэсэн. Би хэзээ ч түүнийг нь хэрэглэж байгаагүй. Үнэртэй ус, хөлс дарагч ч түрхдэггүй” гэжээ.
Дараа нь хөтлөгч Энди Кохен жүжигчин Кейтээс Макконахигийн үнэр ямар байсан талаар асуужээ. Кейт хариулахдаа,” Мэттью хэзээ ч үнэр дарагч түрхдэггүй. Би ч гэсэн түрхдэггүй л дээ. Гэхдээ би Мэттьюг 2 км-ийн цаанаас ч үнэрлээд ирж байгааг нь мэддэг байсан. Бид хоёр их дотно болоод ч тэр үү, би түүнийг мэддэг байсан” гэжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ