Дахин төлөвлөлтөөр 200 гаруй айлын орон сууц ашиглалтад орно

Дахин төлөвлөлтөөр 200 гаруй айлын орон сууц ашиглалтад орно

Дахин төлөвлөлтөөр 200 гаруй айлын орон сууц ашиглалтад орно

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 1, 2, 3, 4, 6, 9, 10 буюу долоон орон сууцыг буулгаж, шинээр барилгын төсөл хэрэгжүүлэхээр болж, өнгөрсөн жил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж байв. Тэгвэл ирэх сард 16  давхар хоёр блок барилга ашиглалтад орох болжээ.

Нийтдээ долоон блок 700 гаруй айлын орон сууц ашиглалтад орохоос эхний ээлжийн хоёр блок ийн оршин суугчдаа хүлээн авах болж буй юм байна.

Зуун айлын цагаан байр гэж нэрлэгдсэн дээрх нийтийн зориулалттай байрууд нь анх ашиглалтад орсноос хойш 70 гаруй жил болсон.

Шинэчлэн барихгүй л бол ашиглалтын шаардлага хангахгүй болсон байсныг оршин суугчид нэгдэн нийлж, 20 орчим жил асуудлыг тавьсны хүчээр өнгөрсөн жил дахин төлөвлөлтөд хамруулж чаджээ.

Улаанбаатар хотын төвд хэрнээ гаднаа 00-той, халуун усгүй амьдарч ирсэн оршин суугчдын хувьд “Оршин суугчид нэгдэн асуудлаа тавьж чадвал амьдрах орчноо сайжруулах боломж байна гэдгийн тод илэрхийлэл нь ирэх сард эхнээсээ ашиглалтад орох 16 давхар орон сууц болж байна” гэж хэллээ.

Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр“Мөнх ариун булаг” ХХК ажиллаж байгаа бөгөөд Нийслэлийн орон сууцны корпораци хяналт тавин ажиллаж буй аж.

Үлдсэн таван блок барилгыг ирэх 2025 онд ашиглалтад оруулах юм байна.

Өмнөх ашиглалтын шаардлага хангахгүй байранд 352 өрхийн 1400 орчим иргэн амьдарч байсан бөгөөд барилга баригдаж ашиглалтад орох хүртэл түрээсийн байранд амьдарч буй аж. Түрээсийн байраар хангах ажлыг Нийслэлийн орон сууцны корпораци хангаж ажиллажээ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2 цагийн өмнө 103.57.92.18

25 дугаар эмийн сан 34 байр хэзээ дахин төлөвлөлтөд орох юм бэ хэцүү байна шүү дээ. Өвөл болохоор хаlайлт байхгүй байнга цахилгаан гэмтэнэ. аймаар осолтой байна шүү энэ байр.

Avatar

Дараагийн сонгуулийг хүлээ 2 цагийн өмнө 66.181.188.249

Дараагийн сонгуулийг хүлээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж