Гадаадын 102 улсын иргэн Монголд хөдөлмөр эрхэлж байна

Гадаадын 102 улсын иргэн Монголд хөдөлмөр эрхэлж байна

Гадаадын 102 улсын иргэн Монголд хөдөлмөр эрхэлж байна

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны II улирлын байдлаар Монгол Улсад гадаадын 102 улсын 15.6 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа аж.

Ажил  эрхэлж  буй  гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 4.4 (39.2%) мянган хүнээр, өмнөх улирлаас 7.5(92.9%) мянган хүнээр тус тус өсчээ.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн 14.4 (92.3%) мянга нь эрэгтэй, 1.2 (7.7%) мянга нь эмэгтэй байна.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийг улсаар нь харуулбал,

  • 71.1 хувь нь БНХАУ,
  • 7.6 хувь нь Энэтхэг,
  • 3.9 хувь нь Вьетнам ,
  • 2.7 хувь нь Турк,
  • 2.1 хувь нь ОХУ,
  • 1.9 хувь нь Филиппин,
  • 1.7 хувь нь БНСУ
  • 1.5 хувь нь АНУ,
  • 7.5 хувь нь бусад улсын харьяат байна.

Насны бүлгээр харьцуулбал 35-39 насныхан хамгийн их буюу 2.7(17  .1%) мянган хүн, 20 хүртэлх насныхан хамгийн бага буюу 151 (1.0%) хүн байна.

Ажил эрхэлж байгаа гадаад иргэдийн 5.6 (35.9 %) мянга нь Улаанбаатарт, 7.3 (46.6%) мянга нь төвийн бүсэд, 1.8(11.7%) мянга нь зүүн бүсэд, 549(3.5%) нь баруун бүсэд, 353 (2.3%) нь хангайн бүсэд ажиллаж байна.

Боловсролын  түвшнээр авч  үзвэл,6.4  (41.2 )   мянга  нь  техникийн  болон  мэргэжлийн, 4.4 (28.1 )  мянга нь бакалаврын болон дипломын дээд, 2.2 (14.2%) мянга нь тусгай мэргэжлийн дунд, 2.2 (14.0%) мянга нь бүрэн дунд, 223 (1.4   нь магистр, доктор, 143 (0.9   нь суурь болон бага боловсролтой,  22 (0.2   нь боловсролгүй иргэд байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

S 18 минутын өмнө 139.5.218.32

XUCHINDUULI80955877

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 103.212.116.213

Ха хө үнэн үү. Төрийн албан хаагч нэртэй өлөн хулгайчууд мэдлээ юу

Avatar

Зочин 2 цагийн өмнө 202.126.88.169

Хотоор дүүрэн х***а нар байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж