Гершкович 16 жилийн хорих ял авчээ

Гершкович 16 жилийн хорих ял авчээ

Гершкович 16 жилийн хорих ял авчээ

АНУ-ын сэтгүүлч Эван Гершковичийг Оросын шүүх тагнуул хийсэн хэрэгт буруутай гэж үзэж, 16 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх болжээ. Шүүх хурал хаалттай болсноор Гершковичийн ажил олгогч, түүний гэр бүл, Цагаан ордон шүүхийн шийдвэрийг худал хуурмаг хэмээн шүүмжилсэн.

"Wall Street Journal" (WSJ) сэтгүүлийн сурвалжлагч болох Гершковичийг өнгөрсөн гуравдугаар сард Екатеринбург хотод сурвалжлага хийхээр явж байхад нь аюулгүй байдлын албаныхан анх баривчилжээ. Прокурорууд түүнийг Тагнуулын төв газарт (FBI) ажиллаж байсан гэж буруутгасан. Үүнийг Гершкович, “WSJ” болон АНУ-ын эрс үгүйсгэж байгаа юм.

Энэхүү хэрэг нь Хүйтэн дайн дууссанаас хойш, Орост тагнуул хийсэн гэх гадаадын иргэнийг урт хугацаанд хорьж буй анхны хэрэг юм. Шүүхийн шийдвэрийг давж заалдах 15 хоногийн хугацааг шүүгч олгосон тул АНУ-ын зүгээс иргэнээ авах арга хэмжээг явуулна гэжээ.

“Wall Street Journal” -ийн ерөнхий редактор Алмар Латур хэлэхдээ “ Эван сэтгүүлчийн ажлаа хийснийхээ төлөө 478 хоног шоронд, гүтгэгдэж байсан. Гэр бүл, найз нөхдөөс нь хол энэхүү шүүхийн шийдвэр нь бүхэлдээ худал хуурмаг! "Бид Эваныг суллаж, гэр бүлийг нь дэмжихийн тулд чадах бүхнээ хийх болно. Сэтгүүл зүй бол гэмт хэрэг биш, түүнийг суллагдах хүртэл бид амрахгүй. Энэ одоо дуусах ёстой" гэжээ.

Гершковичийг гадаадын шоронгуудад хоригдож буй Оросын иргэдтэй харилцан солилцох наймааны хэрэгсэл болгож байна гэж АНУ Оросыг буруутгаж байна.
Гэхдээ АНУ өөрийн иргэдээ суллахын тулд солилцоо хийхэд бэлэн байгааг Москва мэдэж байгаа бөгөөд хоёр улс ийм солилцооны талаар ярилцаж байжээ.

 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Del 1 цагийн өмнө 202.55.188.39

Togloomiin durem

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.188.249

Оросууд юу ч хийхээс буцахгүй итгэж болохгүй хүмүүс!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж