Дэлхий дахинд мэдээллийн технологийн доголдол үүсчээ

Дэлхий дахинд мэдээллийн технологийн доголдол үүсчээ

Дэлхий дахинд мэдээллийн технологийн доголдол үүсчээ

Дэлхийн тэргүүлэх банк, хэвлэл мэдээллийн агентлаг болон агаарын тээврийн компаниуд үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн байна. Тодруулбал, Майкрософт компанийн үүлэн технологид доголдол гарсны улмаас АНУ. Их Британи, Австрали, Сингапур, Хонг-Конг, Энэтхэг, Испанийн агаарын тээврийн компаниуд сүлжээгүй болж, нислэгээ зогсоосон. Мөн банкны сүлжээ доголдож, хэдэн тэрбум ам.доллар алдаж болзошгүй аюултай нөхцөл байдал үүсчээ. Их Британид галт тэрэгний үйлчилгээ зогсож, үүсээд буй мэдээллийн технологийн асуудлыг шийдэхээр мэргэжилтнүүд ажиллаж байна.

Майкрософт компанийн мэдээлснээр "Crowdstrike" кибер аюулгүй байдлын программ хангамжийн асуудлаас болж цахим үйл ажиллагаа доголдсон.

Мэдээллийн технологийн доголдол дэлхийн өнцөг булан бүрт нөлөөлж байна. Их Британийн "Sky News" агентлаг энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан түр хугацаанд хаагдсан.  АНУ-д Юнайтед, Дельта зэрэг томоохон агаарын тээврийн компаниуд нислэгээ зогсоож байна. Австралид нисэх онгоцны буудал, дэлгүүр, харилцаа холбооны салбарууд цахимаар ажиллах боломжгүй болсон. Майкрософт компани "Crowdstrike"-ийн  үйл ажиллагааг хэвийн болгохоор инженерийн олон тооны баг ажиллаж байна гэж мэдэгдэв.

"Парис 2024" олимпийн наадмын мэдээллийн технологийн салбар мөн адил үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Германы хоёр том эмнэлэг доголдлын улмаас түр хугацаанд цахим мэдээллийн сандаа нэвтэрч чадахгүй байна. Мөн Аласка мужийн 911 бүхэлдээ холбогдох боломжгүй болжээ.

Энэ нөхцөл байдлаас улбаалан хэдэн сая хүний нууц мэдээлэл алдагдах боломжтой гэж шинжээчид үзсэн.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 15 минутын өмнө 66.181.176.122

За тэр хэдэн … ийн нууц алдагдах ч яамай л байна . Өндөр хөгжилд хүрсэн технологи маш эмзэг хийгээд дэлхий ертөнц орших – эс оршихын хувь заяа төдийгүй баталгаа юм шүү дээ . " Хариуцлагагүй ардчилал " шинжлэх ухааны ололт – нээлт , зай завсаргүй – тасралтгүй үргэлжлэх ёстой " ашиг сонирхолоос ангид " иррациональ сэтгэлгээтнүүдийн хөгжил – хамгаалалтад халтай байхыг үгүйсгэхгүй . . .

Avatar

Нэргүй 5 минутын өмнө 103.57.95.45

Галзуу хүний өдрийн тэмдэглэл л лав,,,,,чиний энэ бичсэн комэнтээс 100 дахин илүү,,,, цэгцтэй ойлгомжтой тодорхой юм байнаа,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж