Б.Орхонбаяр Цагааннуур сумын барилдаанд түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2024.07.19-нд нийтлэгдсэн

Б.Орхонбаяр Цагааннуур сумын барилдаанд түрүүлжээ

Б.Орхонбаяр Цагааннуур сумын барилдаанд түрүүлжээ
Монгол Улсын арслан Б.Орхонбаяр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумынхаа түүхт ойн наадмын бөхийн барилдаанд түрүүлжээ. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 64 бөх зодоглосноос Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таванхан” дэвжээ, “Алдар” спорт хороо, “АПУ” ХХК, “Атартрейд” ХХК-ийн бөх, Монгол Улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таванхан” дэвжээ, “Алдар” спорт хорооны бөх, Аймгийн арслан Х.Наранбаяр үзүүрлэсэн байна.
Шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таванхан” дэвжээ, “Алдар” спорт хорооны бөх, Улсын начин Ч.Баянмөнх, Дархан Уул аймгийн Дархан сумын харьяат, “Дархан хайрхан” дэвжээний бөх, аймгийн хурц арслан М.Төрбат нар үлдэж, наадамчин олноо баясгажээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж