Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадамд улс аймгийн алдар цолтой 128 бөх барилдаж, хүчээ сорьсон байна. Тосонцэнгэл сумын түүхт 100 жилийн ойн баяр наадамд Улсын арслан Ц.Содномдорж түрүүлж, аймгийн начин Д.Баасанбаяр үзүүрлэжээ.
Барилдаанд Тосонцэнгэл сумын уугуул Улсын арслан Ц.Содномдорж, Улсын начин Б.Баянмөнх, Улсын начин Ц.Сандагдорж, аймгийн арслан М.Цэрэн, аймгийн арслан П.Гантөгс, аймгийн начин Д.Баасанбаяр тэргүүтэй бөхчүүд барилдсан чансаа өндөр барилдаан болсон байна.
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103, Ардчилсан хувьсгалын 34 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой 512 бөх барилдсан. Энэ жилийн барилдааны дөрвийн даваанд улсын арслан Ц.Содномдорж аймгийн арслан М.Эрхэмбаяр нарын барилдаан хоёр цаг үргэлжилсний эцэст хөлийн цэцийн шийдвэрээр М.Эрхэмбаяр давсан юм.
Холбоотой мэдээ