Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орно

Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орно

Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орно
Цаг уурын байгууллагын мэдээллээр маргааш буюу долдугаар сарын 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Иймд аялаж амарч яваа иргэд голын эрэг дагуу байрлахдаа үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Монгол Улсад 2024 оны долдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 66 хүн усанд живж, амь насаа алдаад байна.
2024 оны долдугаар сарын 19-нөөс долдугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 20, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо, бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас:Энэ сарын 19-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 20-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газар, Буйр нуур орчмоор, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр.

Агаарын температур: Энэ сарын 20-ноос нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +18..+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +31…+36 градус, бусад нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +21…+26 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж