Улаанбаатарт 31 градус хүрч хална

Улаанбаатарт 31 градус хүрч хална

Улаанбаатарт 31 градус хүрч хална

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2024.07.19)20.00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +15…+17 градус, өдөртөө +29…+31 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

БУСАД НУТГААР: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +8…+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +14…+19 градус, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +20…+25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +35…+40 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газраар +30…+35 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж