Урсула Европын комиссын даргаар дахин сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2024.07.19-нд нийтлэгдсэн

Урсула Европын комиссын даргаар дахин сонгогдлоо

Урсула Европын комиссын даргаар дахин сонгогдлоо

Европын комиссын даргыг сонгох нууц санал хураалт Пүрэв гаригт Страсбургт боллоо. Уг санал хураалтаар Урсула фон дер Лейен Европын парламентын 401 гишүүний дэмжлэгийг авснаар дахин комиссын дарга болов. Дахин сонгогдоход 360 гишүүний санал хангалттай байсан бөгөөд Урсула 41 саналаар илүүрхсэн нь энэ юм.

Баруун төвийн үзэлтэй Урсула фон дер Лейен 2019 онд анх Европын комиссын даргаар сонгогдож байв. Өдгөө Урсула албан тушаалын хугацаагаа дахин таван жилээр сунгаж байна.

Тэрбээр санал хураалтын дараа үг хэлэхдээ "Энэ бол миний хувьд маш их сэтгэл хөдөлгөм, онцгой мөч. Европын хувьд хамгийн чухал зүйл бол дотоод болон гадаадын халдлагад өртөж буй ардчиллаа хамгаалах явдал юм" гэв. Мөн тэрбээр санал хураалтын өмнө цэргийн зардлыг нэмэгдүүлэх замаар Европын батлан ​​​​хамгаалахын салбарыг дэмжиж, цаг уурын зорилтуудын биелүүлэхээ амлажээ.

Урсулаг дахин сонгогдохыг Европын парламентын 284 гишүүн эсэргүүцсэн. Тодруулбал, хэт барууны үзэлтэй Италийн ах дүүс намын гишүүд түүнийг дэмжээгүй гэдгээ мэдэгджээ. "Түүний төлөө санал өгөх нь бидний зарчимд харшлах болно" гэж Европын холбооны гишүүн Никола Прокаччини хэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж