2023 онд нийслэлийн өмчит 10 газар ашигтай ажиллажээ

2023 онд нийслэлийн өмчит 10 газар ашигтай ажиллажээ

2023 онд нийслэлийн өмчит 10 газар ашигтай ажиллажээ

Нийслэлийн ИТХ-ын pөвлөлийн хурлаар мөн Ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын 2023 оны санхүүүгийн тайлангийн цэвэр ашгаас 1 тэрбум 340 сая 522 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх юм. Нийслэлийн өмчит 15 газраас 10 нь 2023 онд ашигтай ажилласан байна. Үүнд:

  • “Зорчигч тээвэр 3” -₮608,040.39
  • Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ₮2,422.31
  • Өсвөр үе хүнс-₮679.09
  • Хүнс хангамж төв ₮67,712.76
  • Багачууд хүнс -₮26,919.52
  • Асгат-₮53,470.50
  • Хөрөнгө оруулалтын газар-₮312,834.37
  • Хот төлөвлөлт судалгааны институт-₮124,992.80
  • Гэрлэх ёслолын ордон -₮143,450.46 тус тус төвлөрүүлнэ.

30 дугаар сургуулийн хуучин барилгыг нурааж, шинэ сургууль барина

Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн ЕБ-ын 30 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж, шинээр сургуулийн барилга барихаар болсон. Тиймээс тус сургуульд бүртгэлтэй барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах асуудлыг танилцууллаа. Энэхүү барилга нь 1996 онд ашиглалтад орсон, гурван давхар, 3693 м/кв талбайтай юм. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр барилга нуралтад орж, даацын хийц эвдрэл гарч эхэлсэн, дулаан алдагдал ихтэй, шугам сүлжээнд тогтмол засвар үйлчилгээ хийж байгаагүйгээс мөн эвдэрсэн байна. Хуучин барилгыг нурааж, 11665 м/кв талбайтай шинэ сургуулийн барилга барих юм.

Зөвлөлийн хуралдаанаас Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 22 дугаар хуралдааныг 2024.07.24-ний өдөр хуралдуулахаар товлов. Хуралдаанаар дээрх болон бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.133

ЭНЭ ЖИЛ ЗАМ ЗАСВАРЫН МАШ ИХ АЖИЛ ХИЙСЭН, ОДОО Ч ХИЙЖ БУЙ. ГЭТЭЛ ЭНЭ АЖЛЫГ ХИЙЖ БАЙГАА АГЕНТЛАГ АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж