Аргаль, угалзыг хуулийн дагуу агнах зөвшөөрөл олгодог гэв

Аргаль, угалзыг хуулийн дагуу агнах зөвшөөрөл олгодог гэв

Аргаль, угалзыг хуулийн дагуу агнах зөвшөөрөл олгодог гэв

Цахим хуудаст гадаадын иргэд хууль бусаар аргаль агнаж, бичлэг хийж нийтэлж байна гэх мэдээлэл гарсан. Зөвхөн энэ жил ч биш өнгөрсөн онуудад ч ийм мэдээлэл гарч байв. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тодруулахад аргаль, угалзыг зөвхөн хуулийн дагуу агнах зөвшөөрөл олгодог гэсэн юм.

БОАЖЯ-наас өгсөн мэдээллээр, Монгол Улсын Амьтны тухай хууль нь мал, гэрийн тэжээвэр амьтнаас бусад амьтны ашиглалт, хамгаалалтын асуудлыг зохицуулдаг. Амьтны тухай хуулиар бид агнуурын амьтныг ашиглах зөвшөөрлийг ахуй, үйлдвэрлэл, тусгай зориулалтаар олгодог. Тусгай зориулалт нь Амьтны тухай хуулийн 29.2-т заасны дагуу гурван төрөлтэй. Үүнд: Нэгдүгээрт, агнуурын амьтныг эрдэм шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар, Хоёрдугаарт, спорт агнуур, олзворын ангийн чиглэлээр, Гуравдугаарт, тухайн нутаг дэвсгэрт агнуурын амьтны сүргийн бүтцийг зохицуулах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор амьтан агнах зөвшөөрлийг олгодог.

Амьтдыг нэн ховор, ховор амьтан гэж ангилдаг бөгөөд нэн ховорт Амьтны тухай хуулийн 7.1-д заасан мазаалай, хавтгай, баданга хүдэр, цоохор ирвэс, борцгор хотон  гэх мэт амьтад ордог. Харин ховор амьтныг Засгийн газрын тогтоолоор батална гэсний дагуу батлуулдаг бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор баталсан. Ховор амьтны жагсаалтад одоо яриад байгаа аргаль, янгир багтдаг.

Амьтны тухай хуулийн 26.3-т тухайн жилд тусгай зориулалтаар агнах амьтны хэмжээг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэж Засгийн газар тогтооно гэсний дагуу бид тусгай зориулалтын ангийн тоо хэмжээг Засгийн газрын хурлаар орж батлуулдаг. Энэ жилийн буюу 2024 оны тоо хэмжээ хэрхэн тогтоогдсон гэдгийг Засгийн газрын 89 дүгээр тогтоолоос харж болно.

Ховор амьтныг тархац нөөцийг тогтоох ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас захиалан 2021 онд аргаль, янгир, хулан адууныхаа тархац, нөөцийг тогтоох судалгааг Монголын анчдын  нийгэмлэг хийсэн. Монгол улсад нийт 19 мянга 600 орчим аргаль, 31 мянган орчим янгир, 64 мянга орчим хулан, 55215 халиу бугын нөөцтэй гэсэн судалгаа гарсан. Тухайлбал: Халиун бугын судалгааг МУИС-ийн эрдэмтэн докторууд хийсэн ба өмнөх судалгаанаас 3 дахин өссөн гэсэн дүн мэдээ байдаг. Жилд ховор амьтан агнах тоо хэмжээг тогтоохдоо тус судалгаанд үндэслэж тогтоодог гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DanaMorgan 1 цагийн өмнө 31.40.203.99

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2739760

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж