НӨАТ-ын буцаалтыг энэ 7 хоногт шилжүүлнэ

НӨАТ-ын буцаалтыг энэ 7 хоногт шилжүүлнэ

НӨАТ-ын буцаалтыг энэ 7 хоногт шилжүүлнэ

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал улирлаар иргэдийн дансанд ордог. Тэгвэл энэ оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголт нь /2024.07.08/ өдрийг хүртэл бүртгүүлсэн баримт хамаарах юм.

Татварын ерөнхий газраас тодруулахад, нэгдүгээр улирлын нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг наадмын дараагаар буюу долдугаар сарын 20-ноос өмнө иргэдийн дансанд шилжүүлнэ дуусгана гэв.

Тодруулбал, энэ долоо хоногт иргэдийн дансанд буцаан олголтын мөнгө орно. НӨАТ-ын буцаан олголт орох үеэр Сангийн яамнаас мэдээлнэ гэж татварын албанаас хэллээ.

СУГАЛААНЫ ТОХИРОЛ ӨЧИГДӨР БОЛСОН

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг өчигдөр (2024.07.17) шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдаж, супер азтан нэг тодорлоо. Супер азтан 5-30 сая төгрөгийн эзэн болж байгаа юм.

Энэ удаагийн тохиролд 2024 оны зургадугаар сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2024 оны долдугаар сарын 16-ны өдрийн 23:59 цагаас өмнө НӨАТ-ын баримтаа цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 49 473 380 баримт хамрагджээ. Үүнээс дараах азтанууд тодорсон байна.

  • 8 орон таарсан 1 азтан, 5-30 сая
  • 7 орон таарсан 4 азтан, 500,000- 10 сая
  • 6 орон таарсан 41 азтан, 100,000- 5 сая
  • 5 орон таарсан 427 азтан, 60,000-500,000
  • 4 орон таарсан 4455 азтан, 40,000-100,000
  • 3 орон таарсан 44266 азтан, 30,000-60,000 төгрөг тус, тус хожжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 1 минутын өмнө 66.181.161.23

Ebarimt ajillahgui bhd yugach butsaaj avah yum,supermarketud shuud burthehgui,talon ogdog teriige birguuleh geher ajillahguil bga meddguil yum bhdaa,barag buh humus

Avatar

KathyEckhoff 1 цагийн өмнө 188.130.137.158

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2739731

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж