Сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүх хурлыг нээлттэй хийх хүсэлт гаргасан ч хүлээн авсангүй

Хуучирсан мэдээ: 2024.07.18-нд нийтлэгдсэн

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүх хурлыг нээлттэй хийх хүсэлт гаргасан ч хүлээн авсангүй

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүх хурлыг нээлттэй хийх хүсэлт гаргасан ч хүлээн авсангүй

НЭМЭЛТ: 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал өнөөдөр 14.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн юм. Тэрбээр шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй аж. Шүүх хурлыг хойшлуулах шалтгаан үүссэн асуудлыг сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Хоёр өмгөөлөгч маань тодорхой шалтгааны улмаас ирээгүй. Гурван хэргийг тус бүрд нь хувааж өмгөөлүүлэхээр гэрээ байгуулсан гэдгийг хэлж, өмгөөлүүлэх эрхээр хангаж өгөөч хэмээн анх удаа шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүссэн ч хүлээж авсангүй

Амралт зугаалга гээд хүн бүрийн анхаарал суларсан байх үеэр шүүх шийдвэрээ гаргахыг хүсэж байх шиг байна” гэлээ. Мөн тэрбээр төрийн нууцтай холбоогүй бусад хэргүүдийг хэлэлцэх үеэр шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах хүсэлтээ өнөөдөр дахин гаргажээ. Гэвч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй  байна.

Харин өмгөөлөгч Б.Баатарсайхан “Н.Өнөрцэцэг шүүгчээс татгалзсан. Гэтэл шүүх хурлыг үргэлжлүүлж байгаад хардлага төрж байна” гэлээ. Шүүх хуралдаан нэг цагийн хугацаатай завсарлаад байгаа юм.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал болно

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.07.18/ болно. Өмнөх шүүх хурлыг долдугаар сарын 1-нд товлосон боловч хохирогчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гарган, хурлыг долдугаар сарын 18-ны 13.30 цагт хүртэл хойшлуулсан юм.

Тэрбээр, Өмнөх шүүх хурлыг хийх гээд бараагүй. Өнөөдрийн хурлыг бас хойшлууллаа. Хэргийн шүүгдэгч нь шүүх хурлыг хойшлуулах гэж хичээдэг бол миний хувьд шүүх хурлаа нээлттэй, маш хурдан хугацаанд хийлгэх хүсэлтийг гаргаж байгаа. Би өөрийгөө шударга зарчим ярьж байна гэж бодож байна. Энэ сэтгүүлч ямар хэрэг хийсэн бэ эсвэл ажлаа хийсэн үү гэдгийг ард түмэн мэдэх ёстой.

Миний зүгээс шүүх хурлыг нээлттэй явуулж, энэ ирцээр нь хурлаа хийх хүсэлтийг тавьсан. Шүүхийн зүгээс хурлыг нээлттэй явуулах боломжгүй гэж шийдвэрлэн, хойшлууллаа.

Дөрвөн улирал өнгөрчихөөд байхад яагаад өмгөөлөгч нь хэргийн материалтайгаа танилцаагүй байгаа юм бэ. Надаас үл хамаарч, шүүх хурал хойшилж байгаад бухимдаж байна. Намайг гэрээсээ гарч болно. Ингэхдээ Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооноос гарч болохгүй гэж байна. Үүнд би баярлахгүй байна. Асуудлыг олон нийтийн өмнө нээлттэй, ил тодоор шүүж өгөхийг хүсч байна" гэдгийг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж