Сурвалжлага: Малчид наадамлаж, махны нийлүүлэлт буурчээ

Сурвалжлага: Малчид наадамлаж, махны нийлүүлэлт буурчээ

Сурвалжлага: Малчид наадамлаж, махны нийлүүлэлт буурчээ

Баяр наадмын олон хоногийн амралт дуусч, иргэд өдөр тутмын хүнсээ базааж эхэллээ. Зуны дэлгэр цагт мал тарга тэвээрэг авч, махны үнэ бага ч гэсэн буудаг. Иргэдийн хувьд жижиглэнгийн мах худалдан авахаас илүүтэй шинэ шөл уухыг эрмэлздэг. Тиймээс энэ удаа нийслэлчүүдийн махны хэрэглээг хангадаг гол цэг “Дэнжийн 1000” захаас сурвалжлагаа бэлтгэлээ.

Иргэд "Үхрийн мах хэд вэ", "Шинэ мах уу" гэж асуухад худалдагчид "Өглөө буусан шинэхэн мах шүү. Мах янз бүрийн үнэтэй байна. Яг ямар мах авах вэ" гэж хариулна. Зарим лангуунууд эзэнгүй байх ба малчид баяр наадмаа тэмдэглээд махны нийлүүлэлт муу байгаа учир ажиллахгүй байгаа гэв.

"Хүчит шонхор” захад  жижиглэнгийн хонины ястай махны үнэ нэг кг нь 12-15 мянган төгрөг бол хонины цул мах 15-16 мянган төгрөгийн үнэтэй байв. Үхрийн ястай мах нэг кг 16-21 мянган төгрөг. Харин адууны ястай болон цул мах нэг кг нь 10-11 мянган төгрөг, ямааны ястай мах нэг кг нь 8500-9800 төгрөг байлаа.

Мөн тус захын хойд хэсэгт малын дотор буюу гэдэс зардаг. Цэвэрлэсэн таван цул бүтнээрээ 20 мянган төгрөгийн үнэтэй бол зүрх 4000 төгрөг, гүзээ, элэг, уушги тус бүр 1000 төгрөгийн үнэтэй.

ИРГЭД: МАХ ӨМНӨХ САРУУДААС 1000-2000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН БАЙНА

Худалдаа эрхлэгч Б.Дэжид

-Манайх хонины мах зардаг. Ястай шинэ мах 13500-14000 төгрөгийн үнэтэй байна. Жилийн өмнөх энэ үеэс махны үнэ өссөн. Хүмүүс өөрсдийнхөө хэрэглээнд таруулж ястай, цул гэх мэтээр авдаг. Баяр наадам болох үеэр айл бүр мах авч, эрэлт өсдөг учраас махны үнэ тодорхой хэмжээгээр өсдөг. Баяр наадмаар иргэдийн худалдан авалт өсч, бусад үед нэг хэвийн л байдаг.

Манай зах дээр мах орон нутгаас орж ирж, бид бөөний үнээр нь худалдан авдаг. Сая баяр болоод олон хоног амарлаа. Бараг 100 сум 100 жилтэй байх. Малчид баяр наадам тэмдэглээд махны нийлүүлэлт багассан учраас хэдэн хоногт  махны хомсдол үүссэн. Наадмын дараагаас махны нийлүүлэлт нэмэгдэнгүүт үнэ ханш хэвийн болдог. Ер нь долдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл улирлын шинж чанартай махны үнэ буурдаг гэв.

Худалдан авагч С.Батбаяр "Үхрийн мах нэг килограммыг нь 16 мянгаар худалдан авлаа. Өмнөх саруудаас 1000-2000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Мах худалдан авахдаа бөөнд нь авахыг илүүд үздэг. Үнийн хувьд ч хямд тусдаг" гэлээ.

Худалдан авагч Д.Болор-Эрдэнэ:

-Хонины шулсан мах 12500 төгрөгөөр худалдаж авлаа. Өдийд мах иймэрхүү л үнэтэй байдаг. Гэхдээ энэ хавар махны үнэ ер буугаагүй. Би "Хүчит шонхор" захаас мах худалдан авдаг.  12 мянган төгрөгөөс доош үнэтэй мах энэ жил аваагүй. Ноднин хонины мах нэг кг нь 10500 төгрөгийн үнэтэй байсан гэв.

Худалдан авагч Д.Гэрэл:

-Би сая хонины гулууз махыг 236 мянган төгрөгөөр худалдан авсан. Нэг кг нь 13500 төгрөг гэж байна лээ. Хонины ястай мах голдуу авдаг. Гэхдээ зарим махнаас шөл гардаггүй. Амттай мах байх болтугай гэж авдаг гэсэн юм.

ҮСХ: МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 1.4 ХУВИАР БУУРЛАА

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны зургадугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 5.1 хувь, өмнөх оны эцсээс 4.3 хувь,өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна. Инфляцийн түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны зургадугаар сард 10.6 хувь гарсан бол 2024 оны зургадугаар сард 5.1 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 5.5 нэгж хувиар буурчээ.

Улсын инфляцид бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.9 нэгж хувиар /37.3%/, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.2 нэгж хувиар /62.7%/ тус тус нөлөөлсөн байна.

Мах, махан бүтээгдэхүүний үнэ 2024 оны зургадугаар сард өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар буурахад үхрийн махны үнэ 4.9 хувь, хонь, ямааны махны үнэ 2.1 хувь, адууны махны үнэ 2.4 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин талх, гурил, будааны бүлгийн үнэ 10.5 хувиар өсөхөд будааны үнэ 2.9 хувь, гурил 14.7 хувь, талх, нарийн боов 11.0 хувь, гоймон 12.7 хувиар өссөн нь тус тус голлон нөлөөлсөн байна.

Улаанбаатар хотод худалдаалж буй үхрийн цул нэг кг махны дундаж үнэ 2024 оны зургадугаар сард 21 мянган төгрөг болж, 2022 оны зургадугаар сараас 20.8 хувиар өсч, 2023 оны зургадугаар сараас 6.8 хувиар, өмнөх сараас 6.5 хувиар /408 төгрөгөөр/ тус тус буурсан байна.

С.НИНЖЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

51 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LisaSavino 2024-07-18 194.32.229.181

Харуулах боломжгүй.

Avatar

SamanthaYoung 2024-07-18 46.8.16.4

Харуулах боломжгүй.

Avatar

AlexisWilliams 2024-07-18 46.8.17.180

Харуулах боломжгүй.

Avatar

JeanMoore 2024-07-18 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

CristyTorma 2024-07-18 109.248.13.70

Харуулах боломжгүй.

Avatar

DianeJones 2024-07-18 109.248.14.178

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyMercado 2024-07-18 45.90.196.223

Харуулах боломжгүй.

Avatar

CherylinRangel 2024-07-18 45.11.21.213

Харуулах боломжгүй.

Avatar

FenixBoyd 2024-07-18 194.34.248.32

Харуулах боломжгүй.

Avatar

SusanFisher 2024-07-18 188.130.142.52

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferBrown 2024-07-18 46.8.15.13

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyYoung 2024-07-18 46.8.110.173

Харуулах боломжгүй.

Avatar

WendyJones 2024-07-18 45.81.136.9

Харуулах боломжгүй.

Avatar

ChristyMartinez 2024-07-18 188.130.189.137

Харуулах боломжгүй.

Avatar

MonicaGiles 2024-07-18 46.8.22.75

Харуулах боломжгүй.

Avatar

PaulaStrange 2024-07-18 188.130.128.48

Харуулах боломжгүй.

Avatar

KellyLong 2024-07-18 45.86.1.159

Харуулах боломжгүй.

Avatar

DeniseAlexander 2024-07-18 46.8.23.214

Харуулах боломжгүй.

Avatar

LisaWalker 2024-07-18 46.8.106.205

Харуулах боломжгүй.

Avatar

KatherineCruz 2024-07-18 46.8.111.240

Харуулах боломжгүй.

Avatar

BriiMiller 2024-07-18 95.182.127.97

Харуулах боломжгүй.

Avatar

AngieMarie 2024-07-18 188.130.136.81

Харуулах боломжгүй.

Avatar

CarrieSalinas 2024-07-18 95.182.125.153

Харуулах боломжгүй.

Avatar

LisaLarson 2024-07-18 92.119.193.160

Харуулах боломжгүй.

Avatar

SamanthaBell 2024-07-18 46.8.11.250

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferPetersen 2024-07-18 194.35.113.52

Харуулах боломжгүй.

Avatar

AlejandraYoung 2024-07-18 92.119.193.81

Харуулах боломжгүй.

Avatar

NancyStefanich 2024-07-18 188.130.219.82

Харуулах боломжгүй.

Avatar

EvelynSparrow 2024-07-18 188.130.218.95

Харуулах боломжгүй.

Avatar

ElisaBailey 2024-07-18 46.8.106.202

Харуулах боломжгүй.

Avatar

StaceySmith 2024-07-18 109.248.14.242

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaMarion 2024-07-18 109.248.55.32

Харуулах боломжгүй.

Avatar

GingerJohnson 2024-07-18 95.182.125.102

Харуулах боломжгүй.

Avatar

VanessaRice 2024-07-18 109.248.139.78

Харуулах боломжгүй.

Avatar

AngelicaOchoa 2024-07-18 45.86.0.165

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBjugan 2024-07-18 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

SarahConway 2024-07-18 95.182.124.53

Харуулах боломжгүй.

Avatar

HaleyEberhart 2024-07-18 46.8.107.220

Харуулах боломжгүй.

Avatar

SarahRoberts 2024-07-18 45.15.72.40

Харуулах боломжгүй.

Avatar

DoniaLee 2024-07-18 45.84.176.77

Харуулах боломжгүй.

Avatar

WendyBurney 2024-07-18 46.8.157.232

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyHenry 2024-07-18 46.8.15.13

Харуулах боломжгүй.

Avatar

KelliWarren 2024-07-18 95.182.126.88

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferNelson 2024-07-18 188.130.220.153

Харуулах боломжгүй.

Avatar

TammyMiller 2024-07-18 46.8.16.4

Харуулах боломжгүй.

Avatar

CarolLan 2024-07-18 109.248.167.184

Харуулах боломжгүй.

Avatar

AnaPerdomo 2024-07-18 188.130.136.67

Харуулах боломжгүй.

Avatar

DeepGalica 2024-07-18 194.34.248.198

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalGarcia 2024-07-18 46.8.155.252

Харуулах боломжгүй.

Avatar

DanaMorgan 2024-07-18 31.40.203.99

Харуулах боломжгүй.

Avatar

KathyEckhoff 2024-07-18 188.130.137.158

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж