Хамасын нууцлаг УДИРДАГЧ

ХҮМҮҮС
Хамасын нууцлаг УДИРДАГЧ

Израилийн засгийн газар Хамас бүлгэмийн удирдагч Мохаммед Дейфийн амийг хөнөөх гэж оролдсоноо мэдэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Газын өмнөд хэсэгт орших Израилийн хүмүүнлэгийн бүсэд болсон дэлбэрэлтийн үеэр Дейфийг хөнөөх ажиллагаа явагдсан бололтой. Гэвч орон нутгийн эрүүл мэндийн албаны мэдээлснээр, дор хаяж 90 энгийн иргэн амиа алдаж, 300 орчим хүн шархадсан гэж мэдээлсэн. Эдгээр хүмүүс дунд Мохаммед Дейф байсан эсэх нь тодорхойгүй.

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху хэлэхдээ, Дейф болон өөр нэг Хамасын удирдагч Рафа Салама нар цэргийн ажиллагааны үеэр устгагдсан нь тодорхойгүй. Гэсэн хэдий ч Хамасын бүх удирдагчдыг устгасан цагт Газын зурвасаас цэргээ татна гэж мэдээлжээ. Олон мянган хүний амиар үнэлэгдэх Хамасын удирдагч Дейф болон түүний хамтрагчид чухам хэн болохыг "CNN" агентлаг тодруулсан байна.

МОХАММЕД ДЕЙФ ГЭЖ ХЭН БЭ?

Хамас бүлгэмийн цэргийн жигүүр болох Кассам бригад 1990-ээд оны үеэр бий болсон. Кассамын гол үүсгэн байгуулагчдын нэг нь Дейф бөгөөд тус бригадыг 20 гаруй жил удирджээ. Аравдугаар сарын 7-нд Израилийн өмнөд хэсэгт 1,200 орчим хүний аминд хүрч, Газын зурвас дахь дайныг өдөөсөн халдлагын гол эзэн нь Дейф болон Хамасын удирдагч Яхья Синвар гэж Израилийн засгийн газар тодорхойлоод буй.

Дейф олон жилийн турш Израилийн хамгийн их эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн жагсаалтыг тэргүүлж ирсэн.

Мөн Изралийн олон удаагийн түүнийг хөнөөх гэсэн оролдлогоос болж Дейф саажилттай болсон гэх мэдээлэл гарсан байдаг. Тэрбээр олны өмнө гараагүй удаж байгаа бөгөөд цахим орчинд Дейфийн зураг тоотой хэд л байдаг аж. Харин аравдугаар сарын 7-нд Дейф "Аль Акса үер" гэх Израилийн эсрэг ажиллагааг зарлаж буй дуу бичлэг гарсан байна.

Хамасын удирдагчд Синварын адил Дейф нь Газын өмнөд хэсэгт орших Хан Юнис хотын дүрвэгсдийн хуаранд төрсөн юм.

Түүнийг 1980-аад оны сүүлээр Исламын Палестин бүлэглэл байгуулагдсаны дараа Хамаст нэгдсэн гэж шинжээчид үздэг. Палестины анхны интифада буюу бослого 1989 онд ид өрнөж байхад Израилийн цэргийн хүчин Дейфийг баривчилсан боловч дараа нь сулласан юм.

Мохаммед Дейф байх магадлалтай хүний гэрэл зураг

Дараа нь 2002 онд, тухайн үеийн Кассам бригадын удирдагч нас барсны дараа Дейф бригадын удирдагчаар сонгогджээ. Түүнийг Газын зурвасын газар доорх Хамас бүлгэмийн нууц хонгилыг өргөжүүлэхэд тусалсан гэж үздэг бөгөөд олон зуун Израилийн энгийн иргэдийн амийг хөнөөсөн халдлага зохион байгуулсан гэж тэмдэглэжээ.

Мөн амиа золиослох тэсрэг бөмбөгийн хэд хэдэн гэмт хэрэгтэй холбогддог аж.

Дейфийн гадаад дүр төрхийг сайн мэдэх хүн байхгүй. Тиймдээ ч олон жилийн турш Израилийн хүчин түүнийг барьж чадаагүй. Дейф гэдэг нь араб хэлнээс зочин гэж орчуулагддаг тул үргэлж байршлаа өөрчилж байдаг гэсэн утгатай аж. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Дейфийг Израилийн эсрэг ажиллагааны үеэр хүнд шархдаж, тэргэнцэр дээр суудаг болсон гэж мэдээлдэг бол хэсэг бүлэг хүмүүс түүнийг хөл муутай ч бусдын тусламжгүйгээр алхаж чадна гэжээ.

Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхий прокурор Хан өнгөрсөн тавдугаар сард Дейф, Синвар болон Хамас бүлэглэлийн цөлөгдсөн дээд удирдагч Исмаил Хание нарыг баривчлах тушаал гарсан гэж мэдэгдсэн. Прокурор Карим Хан мөн Нетаньяху болон Израилийн Батлан ​​хамгаалахын сайд Йоав Галлант нарын эсрэг хэрэг үүсгэж, баривчлах тушаал гаргуулахыг эрмэлзэж буй.

ГАЛ ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭРТ ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?

Хэрэв Дейфийг Израилийн цэргүүд олж, хөнөөж чадвал энэ нь Хамасын удирдагчийг хөнөөсөн хамгийн том үйл явдал болох юм. Израилийн хувьд асар том ялалт гэж тооцогдох бол Хамасын хувьд хүнд гарз, хохирол болно. Ерөнхий сайд Нетаньху хэлэхдээ, Хамасын удирдагчдыг аль хэдийн үхсэн хүмүүсийн жагсаалтад оруулсан гэв. Мөн Дейф болон бусад зэвсэгт бүлгэмийн удирдагчдыг хөнөөж чадах юм бол гал зогсоох хэлэлцээрт оролцоно гэж мэдэгджээ.

Гэхдээ, Дейфийн үхэл гал зогсоох хэлэлцээрийг бүр мөсөн байхгүй болгох боломжтой юм. Хэрэв Израиль Дейфийг барьж, хөнөөх бол Хамас гал зогсоох хэлэлцээрээс гарна. Вашингтонд төвтэй Ойрхи Дорнодын хүрээлэнгийн Палестины асуудлаар мэргэшсэн шинжээч Халед эль-Гинди “Израильчуудын хувьд энэ нь тэдний есөн сарын турш хөөцөлдөж байсан ялалт. Гэхдээ Хамасын байр суурийг улам хурцатгаж, дайн үргэлжилсэн хэвээр байх мэт санагдаж байна" гэжээ.

Эх сурвалж: CNN

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

51 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ReginaJackson 2024-07-18 188.130.136.75

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSavino 2024-07-18 194.32.229.181

Харуулах боломжгүй.

Avatar

SamanthaYoung 2024-07-18 46.8.16.4

Харуулах боломжгүй.

Avatar

AlexisWilliams 2024-07-18 46.8.17.180

Харуулах боломжгүй.

Avatar

JeanMoore 2024-07-18 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

CristyTorma 2024-07-18 109.248.13.70

Харуулах боломжгүй.

Avatar

DianeJones 2024-07-18 109.248.14.178

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyMercado 2024-07-18 45.90.196.223

Харуулах боломжгүй.

Avatar

CherylinRangel 2024-07-18 45.11.21.213

Харуулах боломжгүй.

Avatar

FenixBoyd 2024-07-18 194.34.248.32

Харуулах боломжгүй.

Avatar

SusanFisher 2024-07-18 188.130.142.52

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferBrown 2024-07-18 46.8.15.13

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyYoung 2024-07-18 46.8.110.173

Харуулах боломжгүй.

Avatar

WendyJones 2024-07-18 45.81.136.9

Харуулах боломжгүй.

Avatar

ChristyMartinez 2024-07-18 188.130.189.137

Харуулах боломжгүй.

Avatar

MonicaGiles 2024-07-18 46.8.22.75

Харуулах боломжгүй.

Avatar

PaulaStrange 2024-07-18 188.130.128.48

Харуулах боломжгүй.

Avatar

KellyLong 2024-07-18 45.86.1.159

Харуулах боломжгүй.

Avatar

LisaWalker 2024-07-18 46.8.106.205

Харуулах боломжгүй.

Avatar

KatherineCruz 2024-07-18 46.8.111.240

Харуулах боломжгүй.

Avatar

BriiMiller 2024-07-18 95.182.127.97

Харуулах боломжгүй.

Avatar

AngieMarie 2024-07-18 188.130.136.81

Харуулах боломжгүй.

Avatar

CarrieSalinas 2024-07-18 95.182.125.153

Харуулах боломжгүй.

Avatar

LisaLarson 2024-07-18 92.119.193.160

Харуулах боломжгүй.

Avatar

SamanthaBell 2024-07-18 46.8.11.250

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferPetersen 2024-07-18 194.35.113.52

Харуулах боломжгүй.

Avatar

AlejandraYoung 2024-07-18 92.119.193.81

Харуулах боломжгүй.

Avatar

NancyStefanich 2024-07-18 188.130.219.82

Харуулах боломжгүй.

Avatar

EvelynSparrow 2024-07-18 188.130.218.95

Харуулах боломжгүй.

Avatar

PattyMobley 2024-07-18 194.34.248.44

Харуулах боломжгүй.

Avatar

StaceySmith 2024-07-18 109.248.14.242

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaMarion 2024-07-18 109.248.55.32

Харуулах боломжгүй.

Avatar

GingerJohnson 2024-07-18 95.182.125.102

Харуулах боломжгүй.

Avatar

VanessaRice 2024-07-18 109.248.139.78

Харуулах боломжгүй.

Avatar

AngelicaOchoa 2024-07-18 45.86.0.165

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBjugan 2024-07-18 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

SarahConway 2024-07-18 95.182.124.53

Харуулах боломжгүй.

Avatar

HaleyEberhart 2024-07-18 46.8.107.220

Харуулах боломжгүй.

Avatar

SarahRoberts 2024-07-18 45.15.72.40

Харуулах боломжгүй.

Avatar

DoniaLee 2024-07-18 45.84.176.77

Харуулах боломжгүй.

Avatar

WendyBurney 2024-07-18 46.8.157.232

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyHenry 2024-07-18 46.8.15.13

Харуулах боломжгүй.

Avatar

KelliWarren 2024-07-18 95.182.126.88

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferNelson 2024-07-18 188.130.220.153

Харуулах боломжгүй.

Avatar

TammyMiller 2024-07-18 46.8.16.4

Харуулах боломжгүй.

Avatar

CarolLan 2024-07-18 109.248.167.184

Харуулах боломжгүй.

Avatar

AnaPerdomo 2024-07-18 188.130.136.67

Харуулах боломжгүй.

Avatar

DeepGalica 2024-07-18 194.34.248.198

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalGarcia 2024-07-18 46.8.155.252

Харуулах боломжгүй.

Avatar

DanaMorgan 2024-07-18 31.40.203.99

Харуулах боломжгүй.

Avatar

KathyEckhoff 2024-07-18 188.130.137.158

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж