Хэнтий аймгийн ойн баяр наадамд зориулсан баярын хурал боллоо

Хэнтий аймгийн ойн баяр наадамд зориулсан баярын хурал боллоо

Хэнтий аймгийн ойн баяр наадамд зориулсан баярын хурал боллоо
Тулгар төрийн 2233 жил, Их монгол улс байгуулагдсаны 818 жил, Ардын хувьсгалын 103 жил, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 101 жилийн ойн баяр наадамд зориулсан Баярын хурал өнөөдөр Хан Хэнтий чуулгад зохион байгуулагдлаа.
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав “Хан Хэнтий аймгийнхаа 100 жилийн түүхийг ард түмнийхээ алдар гавьяа, цуцашгүй хөдөлмөрийн үр шимээр дүүргэн хааж та бид дахин нэг 100 жилийн шинэхэн хуудсыг хамтдаа эхлүүлж байна.
Энэхүү шинэ зууны түүхэнд Хэнтий аймгийнхаа хөгжлийг хэрхэн үлдээх вэ гэдэг нь бидний хичээл зүтгэлээс хамааралтай билээ.
Бид өнгөрсөн хугацаанд аймаг, сумаа жигд хөгжүүлж, алслагдсан сум суурин газруудад ч гэсэн иргэд маань ая тухтай амьдрах, сурч боловсрох орчныг бүрдүүлэхийн төлөө зорин ажиллалаа. Ирэх 100 жил бол бидний эвлэлдэн нэгдэж, нэгэн чиг зорилгын төлөө зүтгэн уламжлал соёлоо, орчин цагтай уялдуулан хөгжүүлж, түүхэн дурсгалт газруудаараа дэлхийд танигдсан, шинжлэх ухаанч, шинийг эрэлхийлэгч, хөгжлийн түүчээ болон ирээдүй хойчдоо сайн сайхнаар дурсагдах шинэ түүхийн эхлэл байх болно.
Ингээд нутгийн зон олон та бүхэндээ Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 101 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэе” хэмээн баяр хүргэж үг хэллээ.
Баярын хуралд аймгийн удирдлагууд болон агентлаг байгууллагын дарга нар, төрийн албан хаагчид, орон нутагтаа үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа ард иргэд, хувийн хэвшлийнхний төлөөллүүд оролцлоо.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж