Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр /2024.07.02/ аймгийн төвд хэрэгжиж буй барилга, бүтээн байгуулалтуудын ажлын явцтай танилцлаа. Тодруулбал, аймгийн Засаг даргын Тамгын газрын хойд талын автозамыг зүүн тийш Нэгдүгээр сургуулийн хойгуур Навааннэрэнгийн гудамжны автозамтай холбох ажлын явцтай танилцлаа.
Уг автозам нь долоон метрийн өргөнтэй, хоёр талаараа явган хүний тус тус хоёр метр өргөн замтай нийт 439 метр автозам юм. Мөн 87 автомашины зогсоолтой.
Ажлын талбайд нийт 20 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна. Энэ сарын 10 гэхэд автозамын ажлыг дуусгаж замын хөдөлгөөнийг нээхээр төлөвлөөд байгаа юм. Аймгийн Засаг дарга Нэгдүгээр сургуулийн хойд хэсгээр явах автозамд хүүхэд багачууд, сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хурд сааруулагч нэмэлтээр хийхийг үүрэг болголоо.
Холбоотой мэдээ