Аймгийн хэмжээнд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Засаг даргын нөөц хөрөнгөөс 76.8 сая төгрөгийг шийдвэрлэн үерийн хамгаалалтын далан, шуудууг засварлах, хүчитгэх, далан шуудуу нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 70 хувьтай явагдаж байна. Аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр холбогдох албаны хүмүүсийн хамт газар дээр нь очиж хийгдэж буй ажилтай танилцаж, цаашид үерийн хамгаалалтын далан, шуудууг нэмэгдүүлэх талаар чиглэл өглөө.
Холбоотой мэдээ