Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх Бор-Өндөр.-Хэрлэн чиглэлийн хатуу хучилттай 179,7км /Хэнтий, Баянмөнх, Дархан, Бор-Өндөр сумын нэгдүгээр ээлжийн 41,5км/ авто замын ажил Зуны дунд сарын шинийн 15-ны билигт сайн өдөр буюу өнөөдрөөс эхэлж байна.
Тус замын гүйцэтгэгчээр "Танкштелле" ХХК шалгарсан бөгөөд өнөөдөр зураг төслийн дагуу ажлаа эхлүүлж байна.
Энэхүү замын зорчих хэсгийн өргөн 7 м, хөвөө 2 м /2 талдаа/ нийт өргөн 11 м, хучилтын хийц нь хөлдөлтөөс хамгаалах үе 30 см, цементээр бэхжүүлсэн суурь 20см, асфалть бетон хучилт 7 см, төмөр бетон хоолой 87 цэгт байх юм.



Холбоотой мэдээ