Хэнтий аймгийн түүхт 101 жилийг ойг тэмдэглэх тухай

Хэнтий аймгийн түүхт 101 жилийг ойг тэмдэглэх тухай

Хэнтий аймгийн түүхт 101 жилийг ойг тэмдэглэх тухай
Хэнтий аймгийн Засаг даргын 2024 оны А/348 дугаар захирамжаар Ардын хувьсгалын 103 жилийн ой, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 101 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах салбар хороодыг байгуулсан.
Аймгийн баяр наадам зохион байгуулах хорооны даргаар аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, орлогч даргаар Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг, нарийн бичгийн даргаар НБХ-ийн дарга Н.Зоригтбаатар нар томилогдсон бөгөөд нийт 11 салбар хороо байгуулагдаж, өнөөдөр анхны хуралдаанаа хийлээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуулиар аймаг сумын баяр наадмын товыг тогтоосон байдаг. Үүний дагуу Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 101 жилийн ойн баяр наадмыг долдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд тэмдэглэнэ. Харин баярын хурал, шагнал гардуулах ёслолын ажиллагааг долдугаар сарын 9-ний өдөр зохион байгуулна. Хуралдаанаар салбар хороод мэдээллээ солилцож долдугаар сарын 1-ний өдрийн дотор төлөвлөгөө, төсвөө танилцуулахаар боллоо.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж