”АХА”-гийн супер хариултууд

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

”АХА”-гийн супер хариултууд

-Түнтгэр өвгөн түмэн жадтай тэр юу вэ?

-Чингис хаан

-Бөртэ чоно гуа марал дээр очоод яасан бэ?
– Идсэн

-Сүн далайг шалбааг байхад ямар уулыг дов байхад гэж үлгэрт гардаг вэ?
-Богд уул

-Ус цас 2-ыг Анлиар юу гэдэг вэ?
-ICE

– Мөсөн дээр мөнгөн аяга. Тэр юу вэ?
– Оньсого

– Ах нь сургадаг, Дүү нь…?
– таг дүлий

– Чингис хаан ямар хүн байсан бэ ?
– Хөөрхөн

– Малын хоол боловсруулах эрхтэн юу вэ?
Оролцогч 1: – Дэлүү
Оролцогч 2: – Хэлүү

– Долдугаар сарын нэгэнд юу болсон бэ?
– Галын наадам

-Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү юу өвөртөлж ирдэг вэ?
-Чихэр

-Хунт нуурыг хэн зохиосон бэ
-Бямбын Ренчин

– Орлогын орчилын схемийг хэн анх зурж тайлбарласан бэ?
– ЭЗО-ийн багш

-Үлгэрт хараацай шувууны сүүлийг хэн харваж 2 салаа болгосон билээ ?
-Чингис хаан

Хөтлөгч
-Монгол гэрт тонгойхгүй орох бол юунд толгойгоо цохих вэ?
Оролцогч
1. Багана
2. Босго
3. Авдар…

-Монгол Улсын тэргүүн хатагтай?
-Өүлэн

Хөтлөгч
– Монголчууд ямар ясыг сайн мөлжвөл хөөрхөн хүүхэдтэй болно гэдэг вэ?
Оролцогч
– Өвдөг
– Хүзүүний яс…

– Дэлхийн хүүхэлдэйн киноны эцэг, микки маусыг зохиосон хүн ?
– Дашдоржийн Нацагдорж
– Александр Степанович ??????????

-Монгол Улсын анхны ерөнхийлөгч хэн бэ?
1. Чингис хаан
2. Сүхбаатар

– Хувьсгалч эмэгтэй Борыг ямар хаднаас түлхэн амийг нь хороосон бэ?
– Ээж хад

– Монголчуудын хамгийн анхны идээ ундаа юу байсан бэ?
– витафит /хүүхдийн АХА/

– Ээжид хоёр, эмээд гурав, эгчид нэг байдаг юм юу вэ?
– Мээм

Тэмээн хяруул, оцон шувуу 2 юугаараа ялгаатай вэ?
– Хөлөөрөө

– Хээлтэгч малыг юу гэдэг вэ?
– жирэмсэлдэггүй мал
– азарга

– 2008 оны Бээжингийн олимп аль хотод болох вэ?
– Ирак

– Попкорныг юугаар хийдэг вэ?
– Нефьтээр

– Майга бор гэж ямар амьтан бэ?
– Хонь

– Тэмээ яагаад ярьдаггүй вэ?
– Хэлгүй

– Монголын төрийн сүүлчийн хатан хааныг хэн гэдэг вэ?
– Цолмон

– Чингис хааны эхнэрийн нэр?
– Мандухай цэцэн хатан

– Элбэгдорж хэд дэхь ерөнхий сайд байсан бэ?
– Анхны
– Анхны ??
– Сүүлийн :D

– Жэнтэлмэн гэж хэнийг хэлэх вэ?
– Гадаад
– Ямар гадаад хун гэж?
– хмммм … Баян хүнийг

– Тэмүжин Хасарыг яагаад ташуурдуулдаг вэ?
– Их иддэг болохоор нь

– Цаг цагаар нэг цадна тэгээд хэзээ дараа нь цадах вэ?
– Цахилдаг хөхөөрөө

– Хэн нэг нь андуураад тан руу хайрын мессежээ явуулчихсан бол та юу гэж бодох вэ?
– Андуураагүй байгаасай гэж бодно.

-Унагалдаггүй гүүг юу гэж нэрлэдэг вэ?
-Манин гүү

– Аавын аавыг юу гэж дууддаг вэ? ( хариулт – Өвөө )
– Хөгшин аав.

– Өндөр жил хэдэн хоногтой вэ? ( хариулт – 366 )
– 1026

– Лам хүн хоолоо идэхийг юу гэдэг вэ? ( хариулт – гүнцэг барих )
– Худрах (= хулгайлах)

– Монголчууд мэндлэхдээ биеийн хүндэтгэлийг юу гэж хэлдэг вэ? (хариулт-лагшин)
– Цогцос

– Зүчи гэж юу гэсэн үг вэ?
– Хүнийх

– Хүн хэдэн хуруутай вэ?
– 5

– Арслангийн зулзагыг юу гэж нэрлэдэг вэ?
– Симба

– Аманд орохдоо рашаан ундаа мэт
Амнаас гарахдаа арслан бар мэт тэр юу вэ?

– Кимчи

– Дунд чөмөг хаана байдаг вэ?
– Дунд хуруунд

– Түвдэнгийн бор гэж хэн бэ?
– Хурдан морь

– Энэ жил УБ хотын хэдэн жилийн ой болсон бэ?
– 21

– Цэдэнбал гэж хэн бэ?
– Цэдэнбалын Чойбалсан гэдэг биз дээ?

– “Гэмт хэрэгтэн гишгэх газаргүй” гэдэг үг хэнд зориулагдсан бэ?
– Онгоцны жолооч нарт

– Гурван хүү төрүүлсэн эмэгтэйг юу гэдэг вэ?
– Садар эм

– Дэлхийн хамгийн том амьтан
– Туулай

– Эр хүнд байдаг улаан хоолой?
– Шодой

– Сайныг дагавал сарны гэрэл мууг дагавал…?
– Могойн гэрэл…

– Доод уруулыг юу гэдэг вэ? /xөмxий/
– Хэлүү

– Цэцнийг үг хэлэхэд шагнана, харин тэнэгийг яахад шагнадаг вэ? /дуугүй байхад/
– Уурлахад

– Чингис хаан ямар аймгийнханыг тэрэгний бултай чацуулж хядсан бэ?
– Архангай

– Аливаа юмны хэлбэр дүрсийг ямар эрхтэнээрээ мэдэрдэг вэ?
– Хамар

– Манай гариг хэдэн эх газартай вэ?
– Зууун хорин зургаа байхаа
– Зуууун хорин долоо

– Мандухай хатны амийг хэн хороосон бэ? /зөв хариулт Исмел тайж/
– Дамчаа алсан

-Жилд хэд хоног байдаг вэ?
дуучин Номин-Эрдэнэ: -Юу билээ, 400 билүү нээрээ хэд билээ, мартчижээ

– Хязгааргүй эрх мэдэлтэй хүн гэж хэнийг хэлэх вэ?
– Энхбаяр

– Бэлгэвчийг анх хэн санаачилсан бэ?
– Гүндалай

– Ясан хэдрэг гэж юуг хэлдэг вэ?
– Эмээл

“Бяцхан мисс-2010″ хүүхдүүд орсон АХА гарч байна.
1 – Эвтэй 4 амьтны хамгийн том ах хэн бэ?
– Баавгай.
2 – Цагаан баавгай ямар өнгөтэй вэ?
– Бор
3 – Ширээ хэдэн хөлтэй вэ?
– 2
4 – Энх тайвны бэлэгдэл шувуу?
– Дэгдээхэй
5 – Чи яг одоо ямар улсад амьдарч байна вэ?

3 хүүхэд дараалаад – УБ гэдэг байгаа
6 – Эмч хаана ажилладаг вэ?
– Барилгад

– Шүлгийн нэг мөр? /шад/
– Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд

– Манай улсаар аялсан хамгийн анхны гадаадын жуулчин хэн бэ?
– Энх-Амгалан хаан

– Есүхэй баатар Өэлүн-ийг авахаар ирэхэд Өэлүн Чилэдүд “Миний vнэрийг vнэсэж яв” гээд юугаа өгсөн бэ?
– Бөгж
– Алчуур

Эх сурвалж: БизНет

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж