Хур харцага бөхийн дэвжээний сорилго барилдаан болж УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Биеийн тамир, спортын газрын дарга А.Отгонбаатар нар оролцлоо.
Тус сорилго барилдаанд Эрдэнэдалай сумын харьяат аймгийн арслан Н.Амгаланбаатар түрүүлж, Өлзийт сумын харьяат сумын заан Б.Пүрэвдаш үзүүрлэсэн байна.
Улсын наадмын болон аймагт бэлтгэлд гарсан бөхийн галд нутгийн бүтээгдэхүүн болон мөнгөн дэмжлэг үзүүлжээ.
Аймгийн үндэсний бөхийн холбооний тэргүүн Х.Баттөр болон тэргүүлэгчид нутгийн бөхчүүдийн галын сорилго барилдааныг амжилттай зохион байгууллаа.
Холбоотой мэдээ