МОНГОЛ ХЭЛНИЙ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ДУНДАЖ ҮНЭЛГЭЭГЭЭР ДУНДГОВЬ АЙМАГ ТЭРГҮҮЛЖЭЭ

МОНГОЛ ХЭЛНИЙ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ДУНДАЖ ҮНЭЛГЭЭГЭЭР ДУНДГОВЬ АЙМАГ ТЭРГҮҮЛЖЭЭ

МОНГОЛ ХЭЛНИЙ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ДУНДАЖ ҮНЭЛГЭЭГЭЭР ДУНДГОВЬ АЙМАГ ТЭРГҮҮЛЖЭЭ
Дундговь аймгийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 378 хүүхэд 12-р ангиа төгсөж, 132 сурагч Монгол хэлний хичээлээр ЭЕШ өгснөөс гурван хүүхэд 800 оноо авсан байна.
Энэ сарын 07-ны өдөр улсын хэмжээнд зохион байгуулагдсан Монгол хэлний ЭЕШ-ын дундаж үнэлгээгээр Дундговь аймаг тэргүүлсэн байна. Тухайлбал Эрдмийн далай сургуулийн 12б ангийн сурагч М.Дуламжав, Цэгц билэг сургуулийн 12а ангийн сурагч Э.Цэвэлсодном, 12б ангийн сурагч Х.Цээням нар 800 оноо авч тэргүүлсэн бөгөөд Цэгц билэг сургуулийн Монгол хэлний багш М.Ганбагана, Эрдмийн далай сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Ц.Мөнгөнчимэг нар бэлтгэсэн ажээ.
Аймгийн Засаг даргын 01 тоот захирамжаар 2023 оныг “Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил” болгон зарлаж, зорилтот жилийн хүрээнд Элсэлтийн ерөнхий шалгалтад сурагчдаа амжилттай бэлтгэсэн багш нарыг багаар нь урамшуулах, өндөр оноо авсан сурагчдад дэмжлэг үзүүлэх, ЭЕШ-ын дундаж үнэлгээгээр улсдаа тогтмол тэргүүлэгч сургуулийн арга барилыг нутагшуулж, багш нарын ур чадварыг дээшлүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулсан нь ийнхүү үр дүнгээ үзүүлж байна.
Амжилт үзүүлсэн багш, сурагчдадаа цаашдын сурах их үйлс, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж