МАНДАЛЫН ГЭГЭЭ ОНӨААТҮГ-ын АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА

МАНДАЛЫН ГЭГЭЭ ОНӨААТҮГ-ын АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА

МАНДАЛЫН ГЭГЭЭ ОНӨААТҮГ-ын АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА
Мандалын гэгээ ОНӨААТҮГ-ын албан хаагчид нь цалин хөлс нэмэгдүүлэх шаардлагыг үйлдвэрчний эвлэлээрээ дамжуулан аймгийн Засаг даргад хүргүүлж, долоодугаар сарын 04-ний өдөр Чагдаржавын талбайд жагсаал зохион байгуулсан.
Тус газрын албан хаагчдын хүсэлт, шаардлагыг хүлээн авч, асуудлыг шийдвэрлэх зорилгоор аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Энхтайван, Сайнцагаан сумын Засаг дарга бөгөөд тус газрын ТУЗ-ийн дарга С.Бат-Оргил нар энэ сарын 05-ны өдөр нийт албан хаагчидтай уулзалт хийлээ.
2023 оноос тус байгууллагыг аж ахуйн тооцооны үндсэн дээр үйл ажиллагаа явуулахаар статусыг өөрчилж орлого олох бүх боломжийг нээж өгсөн бөгөөд 2021 оноос жил бүр орон нутгийн төсвөөс олгох татаас санхүүжилтийг нэмэгдүүлж 2024 онд 1,3 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан.
Албан хаагчдын цалин хөлс өмнөх онуудаас өссөн боловч бараа бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл нь цалингийн өсөлтөөс давсан мөн төрийн байгууллагуудын ижил түвшний ажилчдын цалингаас бага, ачаалал их байдаг нь цалин нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болж байгааг тэд хэлж байв.
Хотын өнгө үзэмж, нийтийн ая тухтай амьдрах орчинг бүрдүүлдэг хүнд бөгөөд хариуцлагатай ажил эрхэлж байгаа тус газрын ажилчдын ажиллах орчин нөхцөл, техник хэрэгсэл, цалин хөлсний асуудал дээр аймгаас анхаарч дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх төсвийн нөөц боломжийг судалж шийдвэрлэхээ илэрхийлж, тус газрын удирдлага, албан хаагчдыг ажлын гүйцэтгэл, чанараа сайжруулах шаардлагатай байгааг мөн анхааруулав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж