“ХААЛГАА НЭЭ-2024” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫГ ДУНДГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ХААЛГАА НЭЭ-2024” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫГ ДУНДГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ХААЛГАА НЭЭ-2024” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫГ ДУНДГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Төрийн албан хаагчдын өдрийг угтан аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо хамтран “ХААЛГАА НЭЭ-2024” нөлөөллийн аяныг зохион байгууллаа.
Аяны үйл ажиллагаанд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны захирал С.Сэлэнгэ, Японы JCI байгууллагын сайн дурын ажилтан болон аймгийн холбогдох төрийн байгууллагын удирдлагууд оролцов.
Тус аян нь хөгжлийн онцлогтой хүүхэд, залуучуудыг нийгэмшүүлэх, олон нийтэд эерэг хандлага бий болгох, идэвхжүүлэх, , туршлага солилцох болон спорт хөдөлгөөнөөр дамжуулан нийгэм дэх хөгжил, оролцоог нь нэмэгдүүлэхээс гадна төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго дор жил бүр зохион байгуулж байна.
Аяны хүрээнд зохион байгуулсан тайван жагсаал, уулзалтад Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Дундговь аймгийн 60 гаруй албан хаагч, эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд залуусын төлөөлөл оролцож олон нийтэд дуу хоолойгоо хүргэлээ.
Уулзалтад оролцсон төлөөллүүдэд аймаг, орон нутгаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, залуучуудын чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар танилцуулга хүргэсэн бөгөөд оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын сурч хөдөлмөрлөх орчны хүртээмжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийг хүүхдээ хөгжүүлэх, нийгэмд идэвхтэй оролцох, хөдөлмөр эрхлэхэд орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлэх бодлого гарган ажиллах талаар санал хүсэлтээ илэрхийлсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж