Өмнөговь аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах Орон нутгийн зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл болон Дундговь аймгийн салбар зөвлөлүүдийн хамтын ажиллагааны хүрээнд Дундговь аймгийн Хулд суман дахь Эрэн хайх, аврах салбарт аврах ажиллагааны багаж, тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.
Хүний амь нас, эд хөрөнгийг цаг алдалгүй авран хамгаалахад нэн шаардлагатай гурван хөлт тулгуур, дамнуурга, аврах олс, өндрийн олсны бэхэлгээ, цахилгаан үүсгүүр, байршил тогтоогч зэрэг тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдийг Өмнөговь аймгийн “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэжээ.
Дундговь аймгийн удирдлагууд, Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн, ард иргэдийн зүгээс Өмнөговь аймгийн иргэдэд талархал илэрхийлж байна.
Холбоотой мэдээ