ЭКО КЛУБИЙН ЧУУЛГАНД ЕСӨН СУМЫН 104 БАГШ, СУРАГЧ ОРОЛЦЛОО

ЭКО КЛУБИЙН ЧУУЛГАНД ЕСӨН СУМЫН 104 БАГШ, СУРАГЧ ОРОЛЦЛОО

ЭКО КЛУБИЙН ЧУУЛГАНД ЕСӨН СУМЫН 104 БАГШ, СУРАГЧ ОРОЛЦЛОО
Дундговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх эко клубийн дөрөв дэх удаагийн чуулганыг "Өсвөрийн байгаль хамгаалагч" уриан дор энэ сарын 16-17-ны өдрүүдэд "Их газрын чулуу" байгалийн цогцолборт зохион байгууллаа.
Чуулганыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Их газрын чулуу байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Сум дундын ойн ангитай хамтран нийт есөн сумын 11 сургуулийн эко клубийн 104 багш, сурагчийг хамруулав.
Тус чуулганыг өртөөчилсөн байдлаар "Байгаль хамгаалагч юу хийдэг вэ, Хүрээлэн буй орчны асуудлууд, Анхны тусламж хэрхэн үзүүлэх, Зүг чигээ хэрхэн олох, Хог хаягдлын 3R зарчим, Зэрлэг амьтан ургамлаа танин мэдэх нь сэдвүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Монгол-Экологи төвтэй хамтран экологийн боловсрол олгож, Эко клубийн гишүүдийн дунд "Open mic" тэмцээн, од, сар дурандах хөтөлбөр, Их газрын чулууны уулан дотор явган аяллын маршрутын дагуу аялал хийж, чийг баригчтай эко хувинтай мод тарих хөтөлбөрүүдийг тус тус зохион байгуулсан юм.
Энэ үеэр чуулганд оролцогч, багш, сурагчид Их газрын чулуунд 26 ширхэг эко хувинтай чийг баригчтай мод тарилаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж