"ДУНДГОВЬ-ГЕОМЕТР" АНГИ НИЙТИЙН ОЛИМПИАДЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

"ДУНДГОВЬ-ГЕОМЕТР" АНГИ НИЙТИЙН ОЛИМПИАДЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

"ДУНДГОВЬ-ГЕОМЕТР" АНГИ НИЙТИЙН ОЛИМПИАДЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Дундговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн суурь боловсрол эзэмшигчдийн математикийн боловсролын чанарыг нэмэгдүүлэх, сурагчдын геометрийн бодлого бодох чадварт ахиц гарган гүйцэтгэлийн түвшинг ахиулах зорилгоор аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Боловсрол, шинжлэх ухааны газар, Монгол Улсын гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит Цэгц билиг сургуулиас геометрийн олимпиадыг бүх сургуулийн ердийн сургалттай 9-р ангийн сурагчид, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Цэгц билиг сургуулийн 8,9,10 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.
Олимпиадад 18 сургуулийн 9-р ангийн 32 бүлгийн 700 сурагч, Цэгц билиг сургуулийн 8-10-р ангийн 6 бүлгийн 200 сурагч оролцсон бөгөөд энэ сарын 12-нд шилдгүүдийн шагналыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат гардуулсан юм.
Ердийн сургалттай 9-р ангийн төрөлд:
1-р байр- Мандал сургуулийн 9б анги /Математикийн багш Ө.Мөнхжаргал/
2-р байр – Хүмүүнлэг 9а стандарт ангилал /Математикийн багш Т.Буянтогтох/
3-р байр – Цагаандэлгэр ЕБ сургуулийн 9а анги /Математикийн багш Д.Ангарагнаран/
Гүнзгийрүүлсэн сургалттай ангийн төрөлд:
1-р байр – Цэгц билиг сургуулийн 9а анги /Математикийн багш Б.Ууганцэцэг/
2-р байр – Цэгц билиг сургуулийн 10а анги /Математикийн багш Ц.Ганхуяг/
3-р байр – Цэгц билиг сургуулийн 8б анги /Математикийн багш М.Уранцэцэг/ нар тус тус эзэлжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж