Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд "Алдарт эх"-ийн одон гардуулах ёслолын ажиллагааг энэ сарын 30-нд Төв халхын дуулалт жүжгийн театрт зохион байгууллаа.
Энэ онд аймгийн хэмжээнд 159 ээж Алдарт эхийн одон хүртэж байгаагаас I зэргийн одонгоор 12, II зэргийн одонгоор 147 ээж ээж энгэрээ мялаасан юм. Одон хүртсэн ээжүүдээс хамгийн залуу нь 27 настай ээж байлаа.
Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан ээжүүддээ халуун баяр хүргэе.
Холбоотой мэдээ