ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГА НЭГДСЭН ТОГТОЛЦООНД ШИЛЖСЭНИЙ ТҮҮХТ 20 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГА НЭГДСЭН ТОГТОЛЦООНД ШИЛЖСЭНИЙ ТҮҮХТ 20 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГА НЭГДСЭН ТОГТОЛЦООНД ШИЛЖСЭНИЙ ТҮҮХТ 20 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойн баярын хүрээнд өнөөдөр Дундговь аймгийн Онцгой байдлын газрын хамт олон баярын хурлаа хийлээ.
Энэ үеэр ажилдаа амжилт гаргасан алба хаагчдыг Төрийн одон медаль, Цэргийн цол, тэмдэг, Дундговь аймгийн болон салбарын шагналаар шагнаж, урамшуулж, ахмадууддаа хүндэтгэлд үзүүлсэн юм.
Баярын хуралд Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, төрийн цэргийн байгууллагын удирдлага болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцов.
Аймгийн удирдлагуудын зүгээс түүхэн хугацаанд Онцгой байдлын газар, Эрдэнэдалай сумын Эрэн хайх, аврах салбар, Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийг барих, үйл ажиллагааг жигдрүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэхэд орон нутгийн төсөв, хөрөнгөөс тухай бүрд нь шийдвэрлэж, үйл ажиллагааг тогтмол дэмжин ажилладаг бөгөөд Говь-Угтаал суманд Эрэн хайх, аврах бүлгийг байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж