Аймгийн Засаг даргын зөвлөлийн долоодугаар хурал энэ сарын 28-нд есөн гишүүний ирцтэй танхимаар хуралдлаа. Хурлаар 14 асуудлыг хэлэлцэв.
Хурлаар Дорнод аймагт болох өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнд оролцох баг тамирчид болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулж буй “Мөрөөдлийн гоол 2023-2024” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох багт Хүүхдийн хөгжил сангийн хөрөнгөөс дэмжлэг үзүүллээ.
Казакстан Улсын Алмати хотноо ирэх сарын 9-22-ны хооронд зохион байгуулах өсвөрийн шатарчдын “Азийн аварга” шалгаруулах тэмцээнд Эх орноо төлөөлөн оролцох Д.Төгсбилгүүнд “Шатар” төслийн зардлаас дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Мөн улсын болон олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд амжилттай оролцсон багш, дасгалжуулагч, суралцагсдад олгох урамшууллыг шийдвэрлэв.
Холбоотой мэдээ