Дундговь аймгийн Ахмадын хороо нь “Нийгмийн хамгааллын үйлчилгээний чанарын шалгуур, стандартын шаардлага” хангаж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2023 оны хоёрдугаар сарын 8-нд “Ахмад настны өдрийн үйлчилгээ”-ний магадлан итгэмжлэлийн гэрчилгээг хоёр жилийн хугацаатайгаар авч “Ахмад настны тухай хууль”-ийн дагуу 25 ахмад настанд эхний ээлжийн өдрийн үйлчилгээг үзүүлж байна.
Ахмад настны эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн идэвх оролцоог сайжруулах, амьдралын чанарыг нь дээшлүүлэх, сургах, хөгжүүлэх, эрүүлжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор өдрийн үйлчилгээнд энэ онд 90 орчим ахмад настныг хамруулах юм.
Холбоотой мэдээ